Энэтхэг хүн амын тоогоор Хятадыг ардаа орхин, дэлхийд тэргүүлж эхэлснийг НҮБ-аас мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар өнөөдөр тус улсад 1.425.937.441 хүн амьдарч байна. Энэ мэдээллээс аваад үзвэл Хятадын хүн ам 1.425.744.008 болж байгаа гэнэ.
Энэтхэг одоо хүн ам зүйн өгөөж гэх үед байгаа ба тэр үе нь хүн амын хөдөлмөрийн чадвар багатай ч эдийн засгийн өсөлт гардаг онцлогтой. Гэсэн ч Энэгтхэг бусад хөгжиж байгаа орнуудаас хөдөлмөрийн үйлдвэрлэлийн төвшин ба хөдөлмөр эрхлэж буй эмэгтэйчүүд бага түвшин гэсэн хоёр үзүүлэлтээр хоцорч явна.
Эдийн засгийн боломжийг бүрэн нээхийн тулд эдгээр зөрөөг устгах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Улс орны боломж нь зөвхөн хүн амын тоогоор ч биш түүний бүтцээс их хамааралтай. Тухайлбал, хөдөлмөрийн чадвартай 100 хүнд хөдөлмөрийн чадваргүй 47 хүн ноогдож байгаа ба 25 жилийн дараа энэ харьцаа нь зөвхөн хоёр хүнээр буурна.
Оны эхний сард Хятадын ДНБ-ний өсөлт 3 хувь хүртэл буулаа, харин Энэтхэгийн эдийн засаг 7-8 хувиар өссөн гэж байв. Гэхдээ жилийн хурдаар биш тэдний хоорондын ялгаа маш их учраас эдийн засгаар Хятадыг гүйцтэл наад зах нь ойрын 10 жил хэрэгтэй болно.
М.ЦОГТ