Европын арван орон Киевт цэргийн тусламж үзүүлэх боломж муудсан тухайгаа хэлжээ. Улс төрийн эр зориг дутаж байгаа аж. Пентагоноос алдагдсан нууц бичиг баримтад тулгуурлан энэ тухай Newsweek сэтгүүлд бичжээ.
Улс орнуудын Украинд туслах ирээдүйн боломжийг болон тэдний үүнийг хийх улс төрийн эр зоригийн тухай сүлжээгээр цацагдсан нууц материалын хүснэгтийг ашиглан уг сэтгүүл чадвар нь суларч байгаа орнуудыг нэрлэжээ.
Болгар, Грек, Словени, Словак, Латви, Румын, Люксембург, Португали, Дани зэрэг 10 орныг “улс төрийн эр зориг, боломж нь суларсан” гэж баримтад дурьджээ.
М.ЦОГТ