x

Улс төрийн намын тухай болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ба нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн хэлэлцүүлэг эхэллээ

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.

Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт улс төрийн 36 намын удирдлага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөгчид оролцож байна.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн уг төслийнхөө талаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан эдгээр төслийн талаарх Засгийн газрын байр суурийн талаарх танилцуулгыг хийж, оролцогчдоор хэлэлцүүлнэ.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа юм. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, эвслийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг, мөн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар боловсруулж, өргөн мэдүүлсэн. Эдгээр төслүүдийн үндсэн концепц ижил тул хамтатган хэлэлцэхээр шийдвэрлээд байгаа юм.

Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээлээ. Тэрээр хэлсэн үгэндээ, 2022 оны сүүл, 2023 оны эхэнд зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгыг сануулж, иргэд Зөвлөлдөх санал асуулгаар гурван багц чиглэл өгсөн. Юуны өмнө 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж, шаардлагатай хуулиудыг даруй баталж мөрдүүлэх, хоёрдугаарт, Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, үндэсний баялгийг ард иргэдэд болон ирээдүй үедээ тэгш, шударга, хүртээмжтэй болгох тогтолцоог бий болгох, гуравдугаарт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиудыг батлах, парламентын засаглалаа бэхжүүлэх, төлөөлөх чадавхыг сайжруулах, жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх төлөөллийг бий болгож чадах тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг өгсөн гэлээ. Мөн тэрбээр, улс төрийн намууд авлига, хээл хахууль зэрэг олон сөрөг асуудлын эх үндэс болж буйг дурдаад, эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн нэр дэвшүүлж байгаа гол институц болох улс төрийн намуудаа цэгцэлж, ард түмний төлөөллийн байгууллагаа үзэл бодлын нэгдэл болгож төлөвшүүлэх ёстой. 

Монгол Улсын парламентын ардчиллыг бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах, ардчилсан засаглалаа улам бэхжүүлэхэд та бүхний хувь нэмэр үнэтэй чухал хэмээн онцлон тэмдэглэж хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top