x

“Хятад маягийн орчин үеийн шинэчлэл ба дэлхий” цэнхэр танхимын форум боллоо

“Хятад маягийн орчин үеийн шинэчлэл ба дэлхий” цэнхэр танхимын форум 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Шанхай хотын “Дэлхийн хурлын танхим”-д болж өндөрлөлөө. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн хийгээд Гадаад хэргийн сайд Чинь Ган нээлтийн үйл ажиллагаанд оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн мэндчилгээг дамжуулахын зэрэгцээ үндсэн илтгэл тавилаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээндээ, орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь орчин үед шилжсэнээс хойших Хятадын ард түмний шаргуу эрэлхийлэл, мөн дэлхийн улс орнуудын ард түмний нийтлэг эрмэлзэл юм. Улс орнууд орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ орчин үеийн шинэчлэлийн ерөнхий дүрмийг мөрдөхөөс гадна өөрийн улсын бодит байдал, онцлогт тохируулах ёстой. ХКН бүх ард түмнээ замчлан урт хугацааны хүнд хэцүү эрэл хайгуулыг туулсны эцэст Хятадын онцлогт тохирсон хөгжлийн замыг олсон.

Өдгөө, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр улс орны бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандлыг урагшлуулж байна. Хятадын тал Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ үр дүнгээр дэлхийн хөгжилд шинэ боломж олгож, хүн төрөлхтний орчин үеийн шинэчлэлийг эрэн хайх замд болон нийгмийн илүү сайн тогтолцоог бий болгоход шинэ хүч өгч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдэл байгуулах ажлыг урагшлуулахын төлөө улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Гадаад хэргийн сайд Чинь Ган хэлэхдээ, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь түүх, практик, онолын бат суурьтай. Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол Хятадын зуун жилийн хөгжлийн түүхэн дэх зайлшгүй сонголт, Хятад үндэстний агуу их сэргэн мандлыг бүх талаар урагшлуулах зайлшгүй шаардлага хийгээд хүн төрөлхтний хөгжлийн шинжлэх ухааны зүй тогтлын зайлшгүй үр дүн юм. Орчин үеийн шинэчлэл бол хүн төрөлхтний хамтын үйл хэрэг бөгөөд тогтсон хэлбэр байхгүй. Мөн, олон хувилбартай асуулт биш юм. Тухайн улсын нөхцөл байдалд нийцэж, ард түмний хөгжилд тустай л байвал ямар ч улс орон орчин үеийн шинэчлэлийн мөрөөдлийг хэрэгжүүлж болно. Хятад улс цаашид ч мөн энх тайванч хөгжлийн замаар тууштай замнаж, олон улсын харилцааны шинэ хэлбэрийг тууштай бий болгож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдэл байгуулах ажлыг урагшлуулах болно. Бид цаашид улс орнуудын хөгжлийн эрх ашгийг илүү сайн хамгаалж, улс орнуудын ард түмний сонгосон орчин үеийн шинэчлэлийн замыг хүндэтгэж, даяарчлалын зөв чиг хандлагыг хадгалахын төлөө ажиллана хэмээсэн.

“Хятад маягийн орчин үеийн шинэчлэл ба дэлхий” цэнхэр тахимын форумыг Хятадын Олон нийтийн дипломатын нийгэмлэг, Хятадын Ардын Гадаад харилцааны хүрээлэн, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулж, 80 орчим улс орны Засгийн газар, эрдэмтэд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: БНХАУ-ын ЭСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top