Холбооны мөрдөх товчоо, АНУ-ын Хууль зүйн яам Пентагоны нууц баримт бичгийг тараасан сэжигтэнг баривчилжээ. Сэжигтэн Массачусетс мужийн Үндэсний гвардийн Нисэх хүчний тагнуулын ангийн нисгэгч Жек Тейшейра байв. Түүний үйлдлийн улмаас Украинд сөрөг довтолгоон хийхээр 12 бригад зохион байгуулагдаж байгаа болон Украинд Серби зэвсэг нийлүүлж магадгүй зэргийн мэдээллийг дэлхий мэдэж авсан байхыг үгүйсгэхгүй юм.
Нууц бичиг баримтуудыг сүлжээгээр тараасан 21 настай Жек Даглас Тейшера гэж хаанахын хэн бэ?!
Тусгай албаныхан "тагнуулыг" хэрхэн илчлэв
Сүлжээнд байгаа нисэгчийн гэрийн дотоод зохион байгуулалт нь тараагдсан нууц баримтын зарим зурагны зах хэсэгт байгаа хэсгүүдтэй таарч байгааг АНУ-ын тусгай албаныхан тогтоож чадсан гэж New York Times сонинд бичжээ. Сэжигтэн баримтуудын зургийг дарахдаа гэрийн тавилга, хивс, сандлууд харагдахаар авчээ.
Массачусетс мужийн Үндэсний гвардийн тагнуулын салбарын цэргийн нисэгч нь Discord нийтийн сүлжээний Thug Shaker Central гэх хаалттай чатын гишүүн бөгөөд зохион байгуулагч нь байжээ. Бүлэгт нь 30 хүнтэй (Орос, Украины иргэд багтсан), тэднийг зэр зэвсгийн сонирхол, видео тоглоом, арьсны өнгөөр гадуурхсан мем (англ. meme [miːm], мэдээллийн соёлын хувд чухал нэгж) зэрэг нэгтгэж байв хэмээн The Guardian сонинд өгүүлжээ. Thug Shaker Central чатыг 2020 онд хөл хорионы үеэр хоорондоо харьцахад зориулан нээсэн байжээ.
The Washington Post сонин мэдээлснээр, модератор-зохион байгуулагч Жек Тейшейра чатад OG нэртэй бөгөөд "сэтгэгдэл" төрүүлэх гэж нууц баримтуудыг нийтэлжээ. Тейшейра чатад эдгээр баримтуудыг алба хааж байгаа цэргийн баазаас гэртээ авчирсан, тэнд гар утас, бусад цахим төхөөрөмж оруулдаггүй гэж бичсэн байсан хэмээн сонинд өгүүлжээ.
Харин The New York Times сонины сэтгүүлчид, Thug Shaker Central чатын дөрвөн гишүүнтэй ярилцсан байна. Энэ хаалттай бүлгийнхэн түүнийг өөрсдөөсөө насаар ахимаг, "маргахын аргагүй лидер" гэжээ. Тэд түүний нэрийг мэдэхгүй зөвхөн дуудагдах нэрээр нь мэднэ, иймэрхүү баримтыг тэр 2022 оны хоёрдугаар сараас тавих болсон гэж хэлжээ. Цахим ул мөр тусгай албаныхныг Тейшейра руу хөтөлжээ. "Энэ залуу христийн сүсэгтэй" тэр дайны эсрэг байсан, найз нартаа тэнд юу болж байгааг мэдээлэх гэсэн хэмээн залуус ярьжээ.
Нууц баримтууд хэрхэн сүлжээгээр цацагдав
Тус чатанд байсан нэг гишүүн нууц материалыуудыг хэвлэлд өгч, Тейшейраг баллажээ. Тэр бүлгийнхэнд нууц файлынхаа талаар хэнд ч ярихгүй гэсэн тохиролцоотай байсан тухай The Guardian сонинд бичээд, тэд амлалтаа таван сар орчим бариад тэдний хэн нэгэн нь ямар нэгэн маргаандаа өөрийн зөвийг батлах гээд хаалттай нийтлэлийг ашигласан байх магадлалтай гэжээ.
Ингээд нууц материалууд түүхэн мем сонихогчдын өөр нэг онлайн бүлгийнхэнд очжээ. Тэндээс Minecraft тоглоомын бүлгийнхний дунд орсон байна. Ингээд л дараа нь баримтууд интернэтээр тархан дэлхийн дуулианыг өдөөжээ.
Тейшейра нууц баримтуудтай ажиллаж байсан уу?
Энэ асуултанд тусгай албаныхан хариу өгөөгүй байна. Сэтгүүчдэд энэ талын мэдээлэл байхгүй. Гэхдээ нууц бичиг баримттай ажиллах эрхтэй засгийн газрын зарим тушаалтнууд ийм баримтуудыг цахим шуудангаар авдаг гэж The Washington Post сонинд бичжээ.
Сэжигтэнг хэрхэн баривчлав
Массачусетс мужийн Норт-Дайтон хот дахь гэрээс нь Жек Тейшейраг ХМТ-ны ажилтнууд баривчилжээ. Хэвлэлүүдээр нисдэг тэрэгнээс авсан видео цацагдсан байна.
АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд "Үндэсний батлан хамгаалахын нууцын хамгаалалт, дамжуулалт болон нууцыг зөвшөөрөлгүй тараасантай холбоотой мөрдөн байцаалтын явцад Тейшейра баривчлагдсан" гэж мэдэгдэв. Түүнд 1917 оны Тагнуулын тухай хуулийн дагуу ял тулгана. Энэ зүйл ангид гурав дахь этгээд буюу нууц задалсан бүх хүн хамрагддаг. Дөрөвдүгээр сарын 14-нд Бостон хотын тойргийн тэргүүн шүүгч Дэвид Хеннисси албан ёсоор Тейшейрад ял сонсгожээ.
Тейшейрад ямар хугацааны хоригдох ял өгөх вэ?
Прокурорууд тараагдсан баримт тус бүрээр ял төлөвлөлтийн заалт болгон ял төлөвлөх үндэслэлтэй. Ганцхан нууц баримт задлахад америкийн хуулиар 10 жилийн ял авах магадлал бий.
The New York Times сонинд мэдээлснээр, тусгай албаныхан 300 орчим баримтыг авч үзээд байна. Баримтууд их ч байж магадгүй. Хэрэв Тейшейрагийн гэм буруутай нь тогтоогдвол тэр их олон жилийн ял авна. Бараг л бүх насаар хоригдох ял авна.
Баригдсан нисэгчийн карьер ямар байв
Массачусетс мужийн Үндэсний гвардийн Отис Эйр баазын тагнуулын нислэгийн 102-р эскадрильд Жек Тейшейра алба хааж байв. Залуу 2019 оноос алба хааж эхлэн кибер транспортын системийн нэг үгээр баазын холбоо, компьютерийн засварчин хийж ирсэн гэж Үндэсний гвардийн товчооны төлөөлөгч Нахаку Макфаддены ярьсныг Politico сонинд мэдээлэв.
Жек Тейшейра нь 34 жил цэргийн нисгэгч байсан хойд эцгийн гараар хүмүүжжээ. Түүний замаар цэрэгт ороод гэр бүлийн уламжлалыг үргэлжлүүлэгдсэн эх оронч гэж хэлэгдэж ирснийг The Washington Post сонин бичив.
"Дэлхийн тагнуулын нэгдсэн систем" нэртэй Пентагоны компьютерийн сүлжээнд ордог учраас Тейшейра нууцад нэвтрэх боломжтой байсан гэж уг хэвлэлд бичжээ.
М.ЦОГТ