x

"Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагчтай холбоотой байж болзошгүй"

Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд асан Санжаасүрэнгийн Зориг агсны 61 насны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр 36-хан насандаа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан юм. 

Энэ эмгэнэлт хэргээр зарим улстөрчид бүтэн 25 жил улс төрийн шоу хийж байгаа гэхэд болно. 

Түүний төрсөн өдрийн тохиолдуулан амийг нь хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсэн билээ. Тэрээр мэдээлийн үеэр "Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Энэ хүмүүс өнгөрсөн хугацаанд эрх нь зөрчигдсөн үйлдлийн эрхээ хамгаалуулах, мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэж байна" гэв.

Шүүхээс Б.Содномдаржаад, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутайд тооцож тус бүр 20 жилийн хорих ялыг 2017 оны наймдугаар сарын 4-ны өдөр оноосон байдаг. Гэвч 2021 оны тавдугаар сарын 14-ны өдөр хэргийг мөрдөн байцаатанд буцааж, тэднийг сулласан юм.

Тэгвэл Хотын дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүл өөрийн нэр төр, хохирол амссан хугацаагаа 25 тэрбум төгрөгөөр үнэлж, төрөөс нэхэмжлэхээ мэдэгдээд байна.

Тэрээр энэ талаар “Зоригийг бүрэлгэсэн хэрэгт намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс, өөрт учирсан хохиролоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжлэнэ! Би ингэх эрхтэй!!!” хэмээн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Мөн тэрээр "Би тултал нь явж заргалдаж байгаад МАН-аас хохирлоо гаргуулна. Тэгээд, тэр мөнгөнийхөө нэг хэсгээр нь Ардчилсан Намын дэргэд баруун төвийн улстөрчдийг бэлтгэдэг, Зоригийн нэрэмжит Академи байгуулах олон жилийн мөрөөдлөө хэрэгжүүлнэ!

Зоригийг хөнөөсөн алуурчдыг олохоос илүүтэй, түүний амь насны хэргээр улстөр тоглосон Нямдорж тэргүүтэй МАН-ын новшийн бузар явдлыг хараад нөхрийнхөө өмнөөс 25 жил гол харлаж харуусч явсан юм. Боловсрол хомс нийгэм ямар амархан тархиа угаалгаж явдгийг хараад гол харлаж харуусч явсан юм. Тэгээд, өнгөрсөн хойноо ч "зовж дуусаагүй" Зоригтоо зориулан Академи босгохоор мөрөөддөг болсон билээ! Тэр Академи босох өдөр ирнэ ээ!

Өнөөдөр Зоригийн төрсөн өдөр өө!" хэмээн бичжээ. 

Дэд бүтцийн сайд С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт Э.Бат-Үүлийг холбогдуулан, гүтгэсэн улс төр олон жил явсан. Одоо ч иргэд түүний "малгай"-ны талаар ярьсаар байдаг. Э.Бат-Үүлийг УИХ-ын сонгууль дөхөх бүрд энэ хэрэгт холбосон улс төр эрчимждэг. Мөн хуулийн байгууллагаас дээрх хэрэгт холбогдуулан олон ч удаа шалгасан. Гэхдээ нотлогдоогүй. 

2021 оны тавдугаар сард Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга байхдаа Э.Бат-Үүлийг "С.Зоригийн хэргийн захиалагч" хэмээн мэдээлж байв. Энэ мэдэгдлийн дараа буюу 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр Улсын баатар Э.Бат-Үүл хэргийн талаар мэдэгдэл хийж байв. 

Тэрээр "С.Зоригийг бүрэлгэсэн хэргийг илрүүлэхэд би дэмжлэг үзүүлмээр байна. Намайг зөндөө байцаасан, гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг битгий яриарай гэсэн, би ярьдаггүй. Энэ хэргийг өнөөдрийг хүртэл мухарлаж чадахгүй байгаа нь хуулийн байгууллага ажлаа хийж чаддаг эсэх асуудал хөндөгдөнө. С.Зоригийн хэргийг нууцаас гаргавал бүх зүйлийг яримаар байна шүү дээ. Намайг зөндөө гүтгэсэн, шоронд хүртэл аваачиж хийсэн. Гэхдээ С.Зоригийн хэргээр биш хүн зодсон гэж хорьсон байдаг. Тэр нь хэрэгсэхгүй болохоор С.Зоригийн хэрэгтэй холбоод шалгаж эхэлсэн. Би С.Зоригийн хэрэгтэй холбоотой олон зүйлийг ярьмаар байна. Энэ хэргээ хурдан нууцаас гаргаач!

2019 оны дөрөвдүгээр сард миний бие Хууль зүйн сайдын нэр дээр намайг С.Зоригийн хэрэгт санаатайгаар холбогдуулж байгаа цаад эздийг олж өгөн үнэнийг тогтоож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Ерөнхий прокурорт мөн тавьсан. Прокурорын байгууллагын зүгээс Нийслэлийн прокурорт шилжүүллээ гэсэн хариу ирсэн. ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүний гарын үсэгтэй хариу ирсэн. Мөн Ерөнхий болон хяналтын прокурорын хариунууд ирсэн. Өнөөдрийн хүртэл би хэргийн хариуг хүлээж сууна. Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн ярьж байгаа зүйлсийг сонсоод байхад би дээрх хүсэлтээ буруу хүнд хаягласан юм байна гэж бодлоо. Ц.Нямдорж С.Зоригийн бүрэлгэсэн хэргийн захиалагч байж болзошгүй маягтай санаа бүхий зүйлүүдийг хэргийн хянан шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьж байсан явдлыг үндэслэлтэй юм болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Ц.Нямдорж энэ хэргийн захиалагчтай холбоотой байж болзошгүй бодол төрөх боллоо. Ингэж үзэх гурван үндэслэл байна. 

Нэгдүгээрт, Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон хүн. Ц.Нямдорж шиг удаан хугацаанд Хууль зүйн сайд байсан хүн байдаггүй. ХЗ-ийн сайд, УИХ-ын дарга байсан хүний хувьд Монгол улсад хэнбугай ч байсан хуулинд захирагдах ёстой гэдгийг сайн мэдэх ёстой. Хуулинд нийцэж ажиллах талаар сайн мэдэх ёстой. Гэтэл өнөөдөр энэ хүн сандраад, тэвдээд, самгардаад хуулийг уландаа гишгэж байна. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавьж байна. 

Хоёрдугаарт, Ц.Нямдоржийн хэлж ярьж байгаа зүйл нь үнэхээр галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм. Ямар ч логик, авцалдаагүй зүйл ярьж байна. Алуурчны үгийг өргөж авч ирээд ярьж байна. Энэ хүний сэтгэц зүгээр байгаа даа гэсэн сэжиг төрөх боллоо. 

Гуравдугаарт, Ц.Нямдорж энэ үйл ажиллагаагаа би хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа шааж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө тэмцэж байгаагүй. Хүний эрхийг чангалахын төлөө ажилладаг байсан.

Энэ хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой гэдэг миний хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гадны захиалгатай гэсэн үг. Ц.Нямдоржийг гадны тусгай албатай холбоотой гэдгийг тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задруулсан хэргээр шоронд орж, ял сонссон. Тэр хүмүүсийг Ц.Нямдоржийг гүтгэсэн гэдгээр мөн ялласан" гэж мэдэгдэж байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж олон удаа “С.Зоригийн амь насаа алдсан хэргийг нууцаас гаргана, нууцаас гаргасан” гэж мэдэгдэж ирсэн, мөн одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч амлаж байв. Гэвч С.Зоригийн амь насаа алдсан хэргийг одоог болтол нууцын зэрэглэлээс гаргаагүй байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.138)
    Zonson bn yaandaaa
    2023 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top