x

Ц.Нямдорж: Би дарангуйллыг, хүн хэлмэгдүүлэх гэдэг зүйлийг үзэн яддаг

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Шүүхээс Б.Содномдаржаад, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ялыг 2017 оны наймдугаар сарын 4-нд шүүхээс оноосон байдаг. Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд сулласан юм.

Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг юм. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн. Би яриагүй бол энэ хоёр шоронд нас барах байсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа би ярьсан. Ядаж л ийм зүйлд хэзээ оролцох вэ гэдгээ ойлгодог байх хэрэгтэй. Тухайн үеийн ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль хяналтын бүх байгууллагын даргатай хатуу ширүүн тэмцэл хийсэн л асуудал. Ийм нийгэмд хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй. Дарангуйлал тогтчихсон байсан. Тэр дарангуйллыг нураах гэж байдаг бүхнээ тавьж тэмцсэн. Эрдэнэтийн асуудал ч ялгаагүй. Ямар ч гэмгүй хүмүүсийг аваачаад захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Захиалагч байхгүй. Гурван шатны шүүх ийм л байсан. Бүх зүйл ойлгомжтой байсан. Мэргэжлийн хувьд ойлгож ядаад байх юм байгаагүй. Нэг л өдрийн ажил байсан.

Тухайн ажлыг зохион байгуулсан бүх хүнийг холдуулж байж хүмүүс хөдөлсөн. Одоо над руу дайраад байгаа нь үүнээс улбаатай. Би тэр дарангуйлал гэдэг зүйлийг үзэн яддаг. Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлүүлэх ёстой. Миний хувьд олон ерөнхийлөгчтэй толгой дараалан муудалцаж байсан. Дарангуйлал бий болох гээд байсан учраас тэмцээд байсан юм" гэлээ.

Мөн тэрээр Иргэн Д.Мөнх-Эрдэний талаар "Би консул асан Д.Мөнх-Эрдэнийг захиалга өгч шийтгүүлээгүй. Хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээсэн. Миний хувьд олон удаа доромжлуулсан. Харин ямар ч гомдол гаргаагүй. Түүнийг элдэв зүйл яриад байхад нь жил гаруй тэвчсэн. Гурван нялх хүүхэдтэй юм билээ. Тэрийг нь бодож гомдол гаргаагүй. Би хүүхдэдээ ч битгий гомдол гарга, хэрэггүй гэсэн. Төрийн албан хаагч хүн хэлмэгдүүлсэн бол захиалга биелүүлсэн шүүгч нар нь хариуцлага хүлээх хуультай" гэв. 

Монголын ардчилал, нүүрсний хулгайн талаар "Би чинь улс төрд зоргоороо байсан хүн шүү дээ. Гэхдээ Монголд ардчилал гэдэг зүйл нутагшаасай гэж л явж байсан. Ардчилсан намыг хар даа. Ийм нам байдаг юм уу. Ардчилсан Намын асуудал бол зөвхөн та нарт хамаатай биш, Монголын асуудал шүү гэж зөндөө хэлсэн. Намаа тарамдаж дууслаа гэж саяхан хүртэл хэлсэн. Болохгүй л байна. Нүүрсний хэргийн тухайд ерөнхий хандлага нь зөв. Гэхдээ жинхэнэ эзэндээ бууж байна уу гэдэг нь өөр асуудал. Нэг хулгайчийг явуулаад бүр их хулгай хийдэг хүн оруулж ирвэл яах вэ. Төмөр зам барьсантай холбоотойгоор нүүрсний асуудал бий болсон" гэсэн юм. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар "Би байдлыг ажиглаж байна. Энэ УИХ нь ямар шийдвэр гаргах бол. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх нь УИХ-д бий, өмнө нь оруулж байсан. Энэ гишүүдийн тоо нэмэх асуудлыг мэдэхгүй. Би УИХ-ын гишүүн биш, жирийн иргэн хүн. Улс төр ярихгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top