Дэлхийн бүх хэвлэлүүдийн тэргүүн нүүрийн гол сэдэв нь АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампыг баривчилсан хэрэг болов. Экс ерөнхийлөгч шүүх хуралд дуудагдан, ял сонсчээ.
Испанийн АВС сонин "Трамп өөрийг нь баривчлагдсаныг өөрийн сонгуулийн сурталчилгааны шилдэг идэвхи болгож чадлаа" гэсэн гарчигтай нийтэлжээ.
Германы долоо хоног тутмын Tagesspiegel сонин "АНУ-ын түүхэнд анх удаагаа ерөнхийлөгч шүүхийн өмнө хариуцлага хүлээх ёстой болж байна гэж өгүүлээд «Зөв үнэн?»" гэж тэргүүн нүүрний материалаа гарчиглажээ.
Британийн Daily Express "Эрүүгийн хэрэгт тулгагдсан АНУ-ын анхны ерөнхийлөгч Трамп боллоо" гэсэн өгүүлэлтэйгээр хэвлэгджээ.
Эмиратын Gulf Today сонинд "Трамп баривчлагдсан, Манхэттаны анхан шатны шүүхэд очлоо" гэсэн гарчигтай байв.
Мөн л тийм сэдэвтэйгээр Португалийн Diário De Notícias Саудын Арабын Arab News, Испанийн La Voz de Galicia зэргийн олон сонинууд хэвлэгджээ.
Сануулахад, Трампад гэмт хэрэг үйлдэхийн тулд санхүүгийн хуурамч бичиг баримт үйлдсэн гэх 34 зүйл ангийн ял тулгаж байгаа. Зүйл тус бүрт нь дөрвөн жил хүртэл хоригдох ялтай. Анхан шатны шүүх хурал дээр түүнийг хоёр цагийн турш баривчлаад ялыг сонсгосны дараа суллажээ.
М.ЦОГТ