АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг "түүхийн шилдэг өдөр" гэж нэрлэв. Тэр өдөр Нью Йоркийн шүүх хурал санхүүгийн залилангийн хэргээр түүнд ял сонсгож, түр хугацаагаар баривчилжээ.
Трамп өөрийн сэтгэгдлээ Truth Social сүлжээнийхэнтэйгээ хуваалцсан байв. Мөн түүний сонгуульд оролцох төлөвлөгөөнд энэ үйл явдал эерэгээр нөлөөллөө гэсэн байв.
Тэрээр "Энэ ер бусын туршлага, үр үндэсгүй ял тулгасан байдал түүхэнд шилдэг өдөр ч болсон байж магадгүй. Миний чансаа ийм өндөр байсангүй, сонгуулийн кампанид 10 сая доллар доллар цугларлаа, өдөр маш чухал үг хэлэлтээр дууслаа" гэж тэр бичжээ.
Сонгуулийн кампанийн санхүүжилт цуглуулах улстөрчийн стилижүүлсэн зурагтай футболкийн зураг цацагдаж, зургийн дор "гэм буруугүй" гэж бичжээ.
М.ЦОГТ