Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон түүний эхнэр Эмине нар Турк улсын анхны ToggT10X цахилгаан машины эхний эзэд болцгоожээ.
Машины түлхүүрийг хосуудад Анкара дахь ерөнхийлөгчийн ордонд болсон ёслол дээр гардуулжээ. Ерөнхийлөгчийн эхнэр улаан өнгийн машиныг сонгосон бол төрийн тэргүүн хар ногоон өнгийн машиныг сонгожээ. Ёслол дээр Эрдоган энэ машин гуравдугаар сарын 14-нд худалдаанд гарсан эхний өдрөө захиалгын тоогоор дээд амжилт тогтоолоо хэмээн онцолжээ.
Автомобилийн үнэ нь зах зээлд $48,5-$63,9 мянган долларын хоорондын хэлбэлзэлтэй байна. Togg компанийн ерөнхий захирал Гюрджан Каракаш мэдэгдэхдээ, жилдаа 100 мянга гаруй машин үйлдвэрлэнэ, хожим энэ тоог 175 мянга болгоно. Жил хагасын дараа Герман, Франц зэргийн бусад орнуудын зах зээлд гаргахаар төлөвлөсөн гэжээ.
М.ЦОГТ