Өөрийн санхүүг "муу" эсвэл "аймшгийн" нэрлэсэн канадчуудын тоо жилийн дотор зургаан хувиар нэмэгдэн 34 хувьд хүрсэн тухай Angus Reid агентлагийн мэдээнээс иш татан The Suburban сонин онцлов.
"Санхүүгийн маш хүнд байдалд байгаа хүмүүсийн 94 хувь нь гэр бүлээ тэжээх чадалгүй болж байна" гэж мэдээнд дурьджээ.
Судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь (67%) инфляцийн улмаас өдөр тутмын хэрэглээний эд зүйлдээ хэмнэлт хийх болсон. Мөн тэдний 40% хөдлөшгүй нөөц болгон хадгалж байсан мөнгөө зарцуулах болжээ. Түүнчлэн 35% нь тэтгэвэрийн болон хадгаламж, татваргүй тооцоондоо мөнгө хийхээ түр зогсоожээ.
Мөн 40% өмнө төлөвлөсөн худалдан авах зүйлээсээ татгалзсан бол 11% нь эд хөрөнгөөсөө зараж эхэлжээ. Дашрамд дурьдахад, өмнө нь Канадад өлсгөлөн хүний тоо дээд зэргээр нэмэгдсэн тухай мэдээ гарч байв.
М.ЦОГТ