Ази тивийн анхны Оскарын шагналт жүжигчин Мишель Йео шагналд дарагдсаар л байна.
Түүнд Kering нэгдэл "Women In Motion Award" шагнал гардуулна гэж зарлалаа. Шагналыг тавдугаар сарын Каннын кино наадмын үеэр гардуулах юм байна.
"Everything Everywhere All At Once" гэсэн зөгнөлт инээдмийн киноны буянаар Мишель Йео маш олон шагнал, цол хураалаа. Түүний шагналуудын тоонд, Жүжигчдийн Гильдийн, Британийн академийн, "Сатурн", "Алтан бөмбөрцөг" мэдээж "Оскар" орлоо. Мөн түүнчлэн "Time" сэтгүүл алдартанг "Оны шүтээн" болгов.
Одоо Францын моодны Kering нэгдэл Каннын кино наадмын үеэр найм дахь жилдээ гардуулж байгаа “Тэмүүлэл дэх эмэгтэй” шагналаа олгохоор болсон байна. Урлаг, соёлын хөгжилд оруулсан хувь нэмэр ба нийгмийн асуудлуудыг шийдэхэд идэвхтэй оролцсон хүнд энэхүү шагналыг олгодог уламжлалтай.
"Өөрийн бишрэгдсэн дүрийг бүтээсний ачаар Мишель Йео хэв загварыг эвдлээ. Каннын кино наадмын хамт бид түүний кино урлагт оруулсан нүсэр хувь нэмэр, ирээдүйн авъяастнуудын үеийнхний онгодыг оруулах чадварыг нь үнэлэх гэж байна" хэмээн Kering нэгдлийн дарга Франсуа-Анри Пино хэлжээ.
Мишель Йео ээлжит шагнал авах болсондоо талархалаа илэрхийлжээ.
Тэрээр "Цаг үе хувирч байна гэдэгт би итгэлтэй. Сүүлийн жилүүдэд олон нийтийн мэдлэг эрс өслөө. Эмэгтэй хүн камерын өмнө ч түүний ард ч энэ ертөнцийн ээдрээ, олон янзыг үзүүлсэн дүрийг бүтээн, түүхийг өгүүлж байх нь чухал" гэжээ.
М.ЦОГТ