Бельги өнгөрсөн онд Оросын царцаагдсан €250 тэрбумын татварын орлогоор €625 сая евроны ашиг олжээ. Тэр мөнгийг Euroclear гэх үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн лицензтэй депозит дансаар дамжуулан байрлуулсан байсан ба орлогыг оруулан дахин тооллого хийн ашиг унагажээ.
Le Soir сонинд тэмдэглэснээр, энэ жил Брюссель тэр хөрөнгөөс дахин ашиг олох ба энэ нь өмнөхөөсөө багассан байх гэсэн байна.
Бельгийн эрх баригчид Оросын царцаагдсан хөрөнгөний ашгаас татвар болгон €625 сая евроны ашиг олсноо даваа гаригт мэдээлжээ. Зарцаагдмал хөрөнгө нь Брюссельд бүртгэлтэй Euroclear депозит дансанд байрлуулагдсан байсан гэдгийг Le Soir сонинд бичсэн байна.
Сонинд "Улсын төсвийн сүүлийн аудитаар Засгийн газар нь Оросын санхүүгийн зарцаагдсан хөрөнгөөс төлөвлөгдөөгүй €625 сая евроны ашиг олсон байв" хэмээн өгүүлжээ.
Ашиг олох схем
Сонины гаргасан тооцоогоор, Бельгид олон улсын Euroclear депозит дансаар дамжуулан Оросын €250,6 тэрбум байрлуулагдсан ба тэр хөрөнгийг ашгийнх нь хамт компани дахин тоолжээ. Үүнээс Euroclear €821 саяын орлого олсонд нэмэгдүүлсэн татвар тогтоожээ. Бельги энэ жил мөн л ийм маягаар ашиг олох авч харин хэмжээ нь буурна. Бельгид зарцаагдсан хөрөнгийн €191,9 тэрбум нь худалдааны төлбөр-транзит, €58,7 тэрбум нь голчлон үнэт цаасны хэлбэрийнх гэж тус улсын сан хөмрөгийн тэргүүн Де Гест тайлбарлав.
Түүний ярьснаар, Оросын хөрөнгийг хайж, зарцаахад өмнөх Ливи, Хойд Солонгос, Сири, Иран зэргийн орнуудын хөрөнгийг битүүмжилсэн туршлага их тус болж байгаа гэнэ.
"Хувийн өмчийг хамгаалах" Бельгийн хуулиар, Оросын зарцаагдсан хөрөнгийг шилжүүлэх тухай яриа байхгүй ба үүнийг хийхийн тулд "европын тусгай журмөг өөрчлөх шаардлагатай" гэж тэр тэмдэглэжээ.
Хөрөнгийг гэсгээх
Бельгийн эрх баригчид Оросын хөрөнгийг хоригоос гаргах 1000 орчим өрөгдлийг авч үзсэн гэж Де Гест ярив. Ихэнх тохиолдолд татгалзсан хариу өгсөн ба зарим нь шүүхэд ханджээ.
"Мянга гаруй өрөгдөл авснаас тасгийн ажиллагаа хязгаарлагдмал мөн их хэмжээний хүсэлт ирсэн зэргээс зөвхөн 300-г нь авч үзсэн. Эдгээр өрөгдлүүдэд өөрийн хөрөнгө нь хоригт хамрагдах ёсгүй гэсэн хувь хүмүүс болон байгууллагаас ирсэн. Жишээлбэл, зарим нь Оросын банкуудын үйлчлүүлэгч бөгөөд хоригт хамруулсан Оросын Үндэсний тооцооны депозит дансаар үйлчлүүлэгч нар юм" гэжээ.
Царцмал хөрөнгийг гэсгээхэд, үйлчлүүлэгч хоригт хамрагдаагүй, хоригтой хүмүүсийн сонирхолд үйлчилдэггүй, энэ мөнгийг Орост буцаахгүй гэдгээ баталгаатайгаар үзүүлэх ёстойг Де Гест хэлээд, "Бидэнд өчүүхэн төдий л эргэлзээ байвал бид түүнийг хийхгүй" хэмээн сануулжээ. Таван тохиолдолд татгалзсантай шүүхээр давж заалдан шийдвэрлүүлсэн ба тухайлбал, Санкт-Петербург банк Euroclear депозит дансанд байрлуулсан $110 сая доллараа эргүүлэн авч чаджээ.
ОХУ-ын хөрөнгийн хориг ба царцаалт
2023 оны хоёрдугаар сарын 27-нд Бельгийн Сангийн яам мэдээлэхдээ, Оросын €58 тэрбум еврог зарцааж, Оросоос хийгдсэн шилжүүлэгтэй холбоотой €191 тэрбум еврог хаасан гэжээ.
ЕХ-ноос Оросын эсрэг авсан хоригийн 10 дахь багцад Европын банкууд хадгалагдаж байгаа Оросын хөрөнгийн талаар Төв банкууддаа илтгэх ёстой гэж үүрэгдсэн байгаа. Ийм аргаар Европын комисс зарцаагдан битүүмжилсэн мөнгөнд тооллог хийгээд дараа нь тэднийг хураан Украины сэргээн босголт гэж илгээх юм. Үүний тулд тэд шинэ хууль гаргах батлуулах шаардлагатай учраас төсөл дээр ЕХ идэвхтэй ажиллаж байгаа аж.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)