Энэ оны хоёрдугаар сарын дүнгээр гаргасан инфляцийн чансаанд хамгийн өндөр хэрэглээний үнийн өсөлттэй Ливан (190%), Аргентин (102,5%) хоёр тэргүүлжээ гэж Оросын РИА Новости агентлаг өөрийн хийсэн жагсаалтын дагуу мэдээлжээ.
Үүнээс сарын өмнө ийм чансааг 230%-тай гэж тэргүүлж байсан Зимбабве 92,3%-ийн өсөлттэйгээр гуравт оржээ. Ерөнхийдөө дэлхийх бүх орнуудын тал хувьд үнийн өсөлт 8,7%-иас давсан ба энэ хэсэгт Орос 10,99% гэсэн үзүүлэлтээр 50-д бичигдсэн байна.
Хамгийн өндөр инфляцтай орнуудын эхний тавд дээрх орнуудаас гадна Судан (63,3%) болон Суринам (58%) багтжээ.
М.ЦОГТ