2022 онд Италид 393 мянган хүүхэд төржээ. Тэр нь Жузеппе Гарибальди тус орныг нэгтгэсэн 1861 оноос хойших хамгийн доод үзүүлэлт боллоо гэж Financial Times сонинд онцолжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагад (ЭХАХБ) Италийн төрөлт хамгийн доогуур үзүүлэлтийн нэг болов. Ийн Өмнөд Солонгосын дараа Итали бичигджээ. 2021 онд Солонгос эмэгтэйчүүдийн үзүүлэлт 0,81 гэсэн ба өнгөрсөн онд улам бууран 0,78 болсон байв.
Харин Италийн нэг эмэгтэйд 1,24 хүүхэд ноогдож байгаа гэнэ.
Марио Драгийн засгийн газар 2021 онд сар тутам хүүхэд тус бүрд нь 50-170 еврог 21 нас хүртэл олгож байхаар болсон. Гэтэл энэ арга хэмжээ нь төрөлт бууралтыг зогсоож чадсангүй. Үүнтэй зэрэгцээд өндөр настнуудын тоо өсч одоо зуугаас дээш настай хүний тоо 22 мянгаас давжээ. Өнөөдөр итали хүүхдийн дөнгөж 26 хувь нь хамрагддаг ясли, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ нь бага төрөлттэй тэмцэх нэг арга нь болж байна.
М.ЦОГТ