Нюрнберг дэх түүхэн аллагын томоохон шүүх хурлаар нацистуудын 22 даргын гэм буруутайг тогтоон ялын төлөвлөлтийг хийж, ял оноож чадсан шүүх ажиллагааны сүүлчийн прокурор БенФеренц 103 насандаа таалал төгслөө. Түүнийг дөрөвдүгээр сарын 8-нд нас барсныг NBC News телевизид хүү нь бататган мэдээлсэн байна.
Цэргийн гэмт хэргийн бөөнөөр аллага үйлдэгчдийг шүүсэн түүхэн шүүх хурлын яллагчдаас амьд үлдсэн сүүлчийн хүн нь Ференц байсан юм. Тэр үед 27 настай байсан Ференц, мөн холокостыг даван туулсан хүмүүст нөхвөр олгуулах болон Гаагийн олон улсын шүүхийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм.
Саяхан NBC News телевизид ярилцлага өгөхдөө Ференц Нюренбергийн шүүх хурлыг түүхэнд аллагыг шүүсэн томоохон шүүх ажилагаа гэж нэрлэсэн юм.
Ференцээс түүний гол яллагдагч СС-дарга Отто Олендорфт нь шүүгч цаазыг ялыг 1948 онд сонгосны дараа юу гэж хэлснийг нь асуухад "Баяртай, мистер Олендорф" гэсэн хэмээн хариулжээ.
Гуравдугаар сарын 11-нд Ференц 103 насны ойгоо тэмдэглэсэн ба Twitter дэх албан ёсны хуудаснаа тэр тэргэнцэрт суусан, гартаа "Дуртай ажлаа хий" гэсэн бичигтэй цаас барьсан зургаа тавьсан байв.
Бен Ференц 1920 онд Унгар, Еврейн гэрт төрсөн ба тэднийх түүнийг 10 сартай байхад нь Америкт цагаачилж байжээ. Тэр ядуу нөхцөлд өссөн юм.
Ференц Нью-Йоркийн Хотын коллежид суралцаж, Харвардын Хуулийн сургуулийн стипенд авчээ. Сургуулиа дүүргээд тэр армид алба хаан Нормандын десантад оролцож, Арденна дахь тулалдаанд оролцож байв.
Хожим түүнийг цэргийн гэмт хэргийн материал цуглуулах ангид шилжүүлжээ. Ференц олон тооны Бухенвальд, Маутхаузен, Флоссенбуре, Эбензезэргийн бөөнөөр хорих лагеруудад очин материал цуглуулж байв.
Ференц түүний багийн цуглуулсан материалууд нь нацистуудын залхаан цээрлүүлэх анги нэгтгэлийн дарга нарын хувь заяаг шийдэхэд чухал байсан ба 22 яллагдагчийн 14 нь цаазын ял сонссон ч Олендорфын хамт дөрвөн хүний ялыг л гүйцэтгэсэн байна.
М.ЦОГТ