Ноцтой эдийн засгийн хямралтай тулгарч байгаа Францчууд Украинд туслаж байгаа дэмжлэгийг эсэргүүцсэн байгаа гэдгээ "Шар хантаазтай иргэд" хөдөлгөөний лидер Тьерри-Поль Валет мэдэгдэв.
Тэрээр "Дайны эхэнд Францад Украины дүрвэгчид, нэн түрүүнд хүүхэд эмэгтэйчүүд ихээхэн ирж байв. Жилийн дараа бид маш ноцтой эдийн засгийн хямралтай тулгарлаа. Сая саяаар тэдэнд туслаад иргэдээсээ өдөр тутмын амьдралаа авч явах хүчин чармайлтыг шаардаад байгааг хүмүүс ойлгохгүй байна" хэмээлээ.
Францчууд талхны үнэ өссөнийг харж байна. Талх барих газрууд хямралд нэрвэгдээд эхэлсэн. Байдал ийм байхад эрх баригчид хамгийн баян францчуудаас, том компаниудын ашигаас татвар авахгүй, энгийн иргэдээсээ мөнгө шаардаж байна. Үүний улмаас Киевт өөрийн тусламж, дэмжлэгээ алдаж байна хэмээн тэр онцолжээ.
М.ЦОГТ