Лондонд III Карл хааныг титэмлэх ёслолд АНУ-ыг тэргүүн хатагтай Жилл Байден төлөөлөн оролцохоор болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрөө дараа нь Их Британийн хаантай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Жо Байден III Карлыг титэмлэх ёслолд оролцож чадахгүй болж байгаа нь өнгөрсөн сарын сүүлчээр тодорхой болсон юм.
Ная хүрч байгаа АНУ-ын Төрийн тэргүүний эрүүл мэндэд гадаад айлчлалууд нь сөргөөр нөлөөлж байгаа учраас зайлшгүй шаардлагатай арга хэмжээнд л оролцуулан түүний айлчлалын тоог цөөлж буйг Цагаан ордон мэдээлсэн байна.
М.ЦОГТ