Бизнесмен Бернар Арно дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлжээ. Ийнхүү тэрээр өнгөрсөн оноос хойш тэргүүн баяны төлөө өрсөлдөж ирсэн Tesla болон SpaceX компаниудын эзэн Илон Маскийг хоёрдугаар байранд шахан гаргаж чадлаа.
Арно нь CEO групп болон Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Guerlain, Moët & Chandon зэргийн брэндүүдийг хамааруулсан Louis Vuitton Moët Hennessy (LVMH) компанийн ерөнхийлөгч юм. Өнөөдөр түүний хөрөнгө $211 тэрбум болсон нь жилийн дотор хөрөнгөө $53 тэрбумаар нэмэгдүүлж чадсантай холбоотой.
Макс энд гарсан мэдээгээр жилдээ $39 тэрбумыг алдаж, жагсаалтын нэгээс ухарчээ. Гэхдээ түүний нийт хөрөнгийг $180 тэрбумын хэмжээтэй болсон гэж сэтгүүл дээр бичжээ. Маск хөрөнгөө алдсаныг Twitter-ыг худалдан авсантай холбон тайлбарлаж байна.
LVMH группын эзэн жилийн өмнө Forbes чансааг толгойлохдоо эхний байрнаас Жефф Безосыг шахан гаргасан билээ. Amazon-ны үндэслэгч Безос $144 тэрбумтай гэж гуравт бичигджээ.
М.ЦОГТ