Дэлхийн ардчилалыг дэмжихийн тулд АНУ-ын засаг захиргаа 2022-2024 онуудын санхүүгийн жилд $9,5 тэрбум доллар гаргахаар болсон тухай Цагаан ордноос мэдээлжээ.
"2022, 2023 оны санхүүгийн жилүүдэд АНУ Дэлхийн ардчилалыг дэмжих хөрөнгө оруулалт хийсэн ба 2024 онд санхүүжилт хийхэд ойролцоогоор $9,5 тэрбум долларыг дэлхийн хүний эрх, ардчилалыг дэмжих болон дэлхий даяар зөв удирдлагыг хөгжүүлэхэд зориулан гаргана" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Үүнээс өмнө Британийн засгийн газар Гүржийн ардчилалыг бэхжүүлэхээр 500 мянган фунт стерлингийг гаргаж буйгаа зарласан юм. Тэр мөнгийг "2024 оны сонгуулийг гадны оролцооноос хамгаалан чөлөөтэй, шударга явуулахад зориулна" гэдгийг онцлон мэдэгдсэн байна.
М.ЦОГТ