2024 онд Францын нийслэл Парис хотноо XXXIII дахь удаагийн зуны олимпын наадам зохион байгуулагдана. Тус наадамд ойролцоогоор 10500 гаруй тамирчин, спортын 32 төрөлд өрсөлдөх юм.
Тэгвэл олимпын наадмын тасалбарыг тавдугаар сарын 11-нээс борлуулж эхлэх гэж байна. Нийт арван сая орчим тасалбарыг худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Үнийн хувьд таван ангилал бүхий суудлын хуваарилалт, тэмцээний үе шатаас хамаарч 20-600 еврогийн хооронд байх аж.
Сонирхуулахад, олимпын наадам 2024 оны Долдугаар сарын 26-нд эхлэх ба олон төрөлт тэмцээнүүд нийт 37 байршилд болох юм байна.