Зургийн тайлбар: Төмөр замчид, тээвэрчдийн EVG үйлдвэрчний эвлэлийн гишүүд Дуисбургийн төв вокзалын өмнө цуглаан хийж байгаа нь
Германд 1992 оноос хойших хамгийн том ажил хаялт эхэлсэн тухай N-tv телевиз мэдээллээ. Тус орны олон районд галт тэрэгний хөдөлгөөн зогсож, холбооны 16 нутаг дэвсгэрийн 7-д нь ажил хаялт эхлэх үеүдэд нийтийн тээвэр явсангүй.
Нисэх буудлуудаас зөвхөн Берлиных л ажиллаж байна.
Авто замын туннелүүдийг хаасны улмаас хэд хэдэн автобанд томоохон түгжрэл үүсчээ. Ажил хаялтын гол шалтгаан нь цалин нэмэх шаардлага байв.
Verdi үйлдвэрчний эвлэл төрийн 2,5 сая албан хаагчдын цалинг 10,5%-иар нэмэхийг шаардав. EVG үйлдвэрчний эвлэл нь хэдэн арван автобусны парк, төмөр замын ажилтнуудын цалинг нэмэхийг шаарджээ.
М.ЦОГТ