Орос тактикийн цөмийн зэвсгийг Беларусьт байрлуулахаар шийдсэн ч Вашингтон цөмийн хүчнийхээ бэлэн байдлын төвшинг өөрчлөхгүй гэж мэдээлжээ.
Беларусийн нутаг дэвсгэрт цөмийн зэвсгийн агуулах барих тухай Оросын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдэлд АНУ нэлээдгүй тайван хандаж байна.
Хаалттай хаалганы цаана юу болж байсныг хэн ч мэдэхгүй, гэхдээ Пентагоны мэдэгдэл онцын юмгүй тайван байв. Тэдний мэдэгдлээс харвал Америкийн тагнуулын албанаас Орос цөмийн зэвсэг хэрэглэх эрмэлзлэлийг олж хараагүй ба цөмийн цэнэгийн хэсгийг Беларусьт байрлуулснаар дэлхийн хүчний харьцаа өөрчлөгдөхгүй гэжээ.
Тиймээс Америкчууд цөмийн зэвсгийн байрлуулалтад өөрчлөлт хийхгүй гэсэн байна. Мөн ийм утгатай мэдэгдлийг Цагаан ордон хийсэн байна.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)