Тактикийн цөмийн зэвсгийг (байлдааны талбарын зэвсэг хэрэглээ) өөрийн холбоотон Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулах болсон талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлээ. Уг мэдэгдэл зүүн Европын зарим улсад гэнэтийн зүйл болов.
Ер нь бол хөрш оронд ТЦЗ-ийг байрлуулах нь ямар нэгэн олон улсын гэрээг зөрчсөн хэрэг биш. Зэвсгийг байрлуулж байгаа болохоос биш Беларусийн армид өгөөгүй, тиймээс ч Оросын бүрэн хяналтад байх юм. Харин онцгой тохиолдолд түүнийг хэрэглэх нь хөршийн засагтай зөвлөлдсөний дараа л шийдэгдэх аж.
Нөгөө талаасаа энэ шийдвэрт эсэргүүцэл илэрхийлэх шалтаг Өрнөдийн холбоотнуудад байхгүй. Учир нь Америкийн тактикийн цөмийн зэвсэг Европ даяар Испаниас Герман, Турк хүртэл байрлуулагдсан байгаа.
Мөн Өмнөд Солонгос, Японд ч бий. Тогтсон уламжлалаар гэхүү цөмийн цэнэг, бөмбөг, сумаа ямар нэгэн оронд байрлуулснаа АНУ хэзээ ч зарлаж ирсэнгүй. Түүгээр ч барахгүй, америкийн цэргийн хөлөг онгоцнууд “ямар ачаатайгаар” европын боомтуудад ордгийг хэн ч мэдэхгүй.
Иймэрхүү хөдөлгөөн, нууц тохиролцоо нь Цөмийн зэвсгийг тараахгүй байх гэрээнд харшладаггүй. Мэдээжээр, цөмийн гэнэтийн сөргөлдөөн гаргах боломжийг нэмэгдүүлж байгаа.
Беларусь нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг нэлээдгүй эртнээс тавьж иржээ. Харин Москва тэр нь сөргөлдөн зогсохын ээлжит шат байдлыг хурцатгана гэж ойлгож, улаан шугамаа зөрчилгүй ирэв. Ингээд байдлыг харилцан барьж байх улаан шугам гэдэг бараг үгүй болсон агшин ирж байгаа нь энэ бололтой.
Хамгийн сүүлд Лондон ураны агууламжтай сумаар зэвсэглэсэн танкуудаа Украинд нийлүүлнэ гэсэн нь энэхүү шийдвэрт хүргэсэн бололтой. Мэдээж тэр нь үй олноор хөнөөх зэвсэг биш гэхдээ газар нутгийн цацраг идэвхит хордуулга, хорт хавдар гаргах зэргийн нэмэлт аюул өгөх аюултай. Зарим шинжээчид Украинд ядмаг урантай сум нийлүүлэх нь тактикийн цөмийн зэвсэг байрлуулах алхам, сэтгэл зүйн босгыг алхаж байгаа хэрэг гэж үзжээ.
Улс төр талаасаа Орос цэрэг хүчний байнгын хязгаарлалтаас олон тооны сайн санааны санаачлага гэдгээс аажмаар гарч эхлэснээ ийнхүү харуулж байна.
Оросыг яаж ч оролдсон болно оросууд сүйрлийн цохилт хийхгүй гэсэнд өгч буй хариулт ийм болов.
М.ЦОГТ