Өнөөдөр өглөө Хойд Солонгос хоёр удаа баллистик пуужин харвасан гэж Японы Батлан хамгаалах яамны албаны хүмүүс мэдэгджээ.
Тэдний мэдээлснээр пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур унасан гэж таамаглаж байна гэсэн байна.
Японы Засгийн газар холбогдох яамдын албан тушаалтнуудыг яаралтай хуралдуулж, энэ асуудлаар мэдээлэл цуглуулж байна хэмээн тус мэдээлэлд дурдсан байна.
Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр пуужингуудыг Хойд Солонгосын баруун эргээс зүүн хойд зүг рүү харвасан гэжээ. Тус яамны тооцоолсноор пуужингууд 50 км-ийн өндөрт хүрч, Японы эдийн засгийн онцгой бүсийн гаднах усанд буухаасаа өмнө 350 км орчим зайг туулсан байна.
Мөн хоёр пуужин жигд бус чиглэлтэй байж магадгүй юм байна. Одоогоор Нисэх онгоц болон усан онгоцонд хохирол учруулсан тухай мэдээлэл ирээгүй байна.
Гэхдээ сүүлийн үед Хойд Солонгосоос пуужин харвах туршилт хийх нь олширч олон улсын санааг зовоож байгаа юм. Тухайлбал, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаан дээр Хойд Солонгосын энэ заналхийлэл хэт ойр ойр давтагдаж албан ёсны туршилтын үйл ажиллагаа гэж харах боломжгүй байгаа тул яаралтай хориг арга хэмжээ авахыг АНУ, Япон, Өмнөд солонгосын төлөөлөгчид хатуу анхааруулсан юм. Харин Хойд Солонгосын зүгээс энэ бүс нутагт АНУ, Япон, БНСУ гэсэн хамтын ажиллагаа, цэргийн сургуулилалт гэсэн өдөөн хатгах үйл ажиллагаа явагдаж буй тул бид хариу анхааруулга болгон пуужин харваж, өөрийн байр суурь бэлэн байдлыг харуулж илтгэж байгаа гэж мэдэгдсээр байгаа юм.
MNB.MN
Сэтгэгдэл (1)