Японы сенатор Ёшиказү Хигашитани парламентад сонгогдсоноосоо хойш ганц ч удаа хуралд суугаагүй байна. Үүнийхээ төлөө тэр Японы түүхэнд ажлаа таслаад бүрэн эрхээ хасуулсан анхны депутат боллоо гэж Kyodo агентлаг мэдээлэв.
YouTube дээр GaaSyy сувгийг хөтөлдөг блогчин Ёшиказү Хигаситани жижиг намыг төлөөлөн парламентад сонгогдсон нэгэн. Түүний намын нэр нь "Эмэгтэй улстөрчдийн нам 48" гэж орчуулагдана. Парламент түүнийг хурлаа тасалсандаа уучлалт гуйхыг шаардахад тэрээр видео бичлэг явуулсан байна. Түүний бичлэгийг хүлээн аваагүй тул гуравдугаар сарын 15-нд санал хураан огцруулсан байна. Нийт 236 депутатын 235 нь санал өгчээ.
Ийнхүү тэр 1951 оноос хойш мандатаа хураалгасан анхны депутат болсон байна.
Сонгогдсоноосоо хойш тэр $140 мянган долларын цалин авчээ.
Мөн тэрээр Дубайд амьдардаг ба өнгөрсөн оны сүүлчээр BTS хамтлагтай уулзуулна хэмээн хэд хэдэн хүнээс мөнгө авч, залилан хийгээд цагдаад дуудагдсан байжээ.
М.ЦОГТ