БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д албан ёсны айлчлал хийхийн өмнө хоёр талын харилцаанд зориулагдсан ярилцлагууд Орос, Хятадын төв хэвлэлүүдэд нийтлэгдлээ.
Хятадын "Жэньминь жибао" сонинд нийтлэгдсэн Оросын лидерийн өгүүлэлд Москва, Бээжин хоёрын харилцаа түүхэндээ хамгийн өндөр төвшинд хүрлээ гэжээ. Харин Оросын "Российская газета" сонинд Ши Жиньпин мэдэгдэхдээ, Путины хамт хоёр орны хамтын ажиллагааны шинэ бүлгийг нээлээ гэсэн байна.
Хоёр нийтлэлд Украины сэдэв онцгой анхааралд байв. Хямралаас хэрхэн гарах боломжийг Хятад хэрхэн үзэж байгааг Ши Жиньпин дахин ярив. Харин Путин хэлэхдээ, улс төр-дипломат зохицуулалтад Орос нээлттэй байгаа. Хэлэлцээрийг Орос зогсоогоогүй гэжээ.
Хуучин найз ба мөнхийн нөхөрлөлийн агуулга
Путин өөрийн өгүүлэлдээ, “хамгийн дулаан харилцааг үүсгэсэн” Ши Жиньпиныг хуучин сайн найз нөхөр гэж нэрлэв. “Мөнхийн нөхөрлөл ба харилцан ашигтай хамтын ажиллагааны агуулгыг БНХАУ, ОХУ хоёр барьдаг, цар тахлын үеэр талуудын харилцан дэмжлэг нь “зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдгийг гэрчиллээ хэмээн Ши Жиньпин хэлэв.
Хоёр лидер өөрсдийн уулзалтуудын түүхэнд ихээхэн анхаарав. Оросын лидер 2010 оны гуравдугаар сард Ши Жиньпинтэй анх танилцсанаа дурссан бол Хятадын дарга өндөр тушаалд суугаад айлчилсан анхны орон нь Орос болсныг сануулав. Сүүлийн 10 жилд Орост найман удаа ирснээ, буцах бүрдээ “өндөр сэтгэгдэлтэй, үр ашигтай туршлагатай” байсныг тэр хэлжээ.
Путин, Ши Жиньпин хоёр 40 орчим удаа уулзсанаа тэмдэглэжээ.
“Хамгийн янз бүрийн албан ёсны хэлбэр дээр зангиагүй нөхцөлд” тэд харилцах боломжийг дандаа олж байснаа Путин онцлов. Эдгээр уулзалтуудад “хоёр талын харилцааны хөгжлийн тогтвортой уур амьсгалыг” барьж ирснээ Ши Жиньпин тэмдэглэлэв.
Орос-хятадын харилцаа
Хоёр талын харилцаа өөрийн түүхэнд бишрэгдэхээр дэвшилд хүрэн улам бэхжиж буйг Путин тэмдэглээд: "Өөрийн чанар чансаагаар харилцаа хүйтэн дайны үеийн цэрэг-улс төрийн холбооноос давсан ба энд жолоодогч болон хөтлөгдөгч, ямар нэгэн хязгаарлалт эсвэл хаалттай сэдэв гэж үгүй” гэсэн байв.
Оросын Ерөнхийлөгчийн үнэлснээр, одоо Москва, Бээжингийн харилцаа нь даяарчлалын тогтвортой байдлын тулгын чулуу, “олон улсын үйл ажиллагааны эерэг дэгийн баталгаа” болж байна гэжээ.
Харин Ши Жиньпин хоёр орны харилцаа "нэлээдгүй энгийн биш замыг тууллаа”, өнөөдрийн төвшин “амаргүй олдсон”, “Хятад, Оросын гандан буурашгүй нөхөрлөлийг хайрлан хамгаалах нь чухал” хэмээн онцолжээ.
Худалдаа ба түншлэл
Хоёр орны худалдаа, эдийн засгийн түншлэл нь тэргүүн чиглэл гэдгийг лидерүүд хэлцгээв. Хоёр талын худалдааны эргэлт өнгөрсөн онд дээд зэргээр буюу $190 тэрбум (энэ нь 10 жилийн өмнөх төвшнөөс хоёр дахин илүү) хүрснийг Хятадын дарга тэмдэглээд энэ жил үзүүлэлт 200 тэрбумаас давна гэжээ. Оросын лидер өнгөрсөн онд худалдааны эргэлт дээд амжилт харуулсныг хэлээд тооцоонд үндэсний валют хэмжээ өслөө, “бидний харилцаа улам бие даасан болж байна” гэжээ.
Оросын Ерөнхийлөгч "Сила Сибири" хийн хоолойг “зууны тохиролцоо” гэж хэлэхдээ Баруун Европын зөвлөлт-германы хийн хоолойг сануулах шиг боллоо. Тэр онцлохдоо Москва, Бээжин хоёр “дэлхийн улс орнуудын зохицолдоонд зөрөлдөөн гарган, ноёрхолоо тогтоох гэсэн бусад заримыг бодвол Москва, Бээжин хоёр нөгөө утгаар гүүр босгож байна” хэмээн тэмдэглэв.
Олон улсын харилцаа
Олон улсын эрх зүйд тулгуурласан оршин тогтнолыг Орос, Хятад хатуу барин “үйл ажиллагаагаараа амьдралд жинхэнэ олон туйлт үзэл санааг хэрэгжүүлэн, олон улсын харилцааны шинэ загварыг бүрэлдүүлэхийн төлөө тэмцэж байна гэж Ши Жиньпин мэдэгдлээ.
"Олон туйлт оршин тогтнол, эдийн засгийн даяарчлал, олон улсын харилцааны ардчилал нь эргэн буцашгүй хандлага гэж тэр хэлэв. “Дэлхийн ямар ч орон бусдаасаа давахгүйг олон улсын хамтын нийгэмлэг баттайгаар мэдэрч байна. Улс орны удирдлагын ер бусын модель гэж үгүй. Тусгай нэгэн оронд шийдвэрлэх үг байдаг оршин тогтнол байхгүй" хэмээн Ши Жиньпин тэмдэглэв.
Москва, Бээжин хоёр санаа бодол нэгтнүүдийнхээ хамт алтан тэрбумын гэгдэх заримаар биш харин олон улсын эрх зүйд тулгуурласан шударга оршин тогтнолыг дэмжин барьж байна хэмээн Путин онцолжээ. Хоёр орон өөрсдийн бүс нутагт болон дэлхийд аюулгүй байдлын тэгш эрхтэй нээлттэй системийг байгуулахааражиллаж буйг тэр нэмэн өгүүлжээ.
Харин Оросын тэргүүн, гулсан зайлж буй ноёрхолоосоо, хоцрогдсон хэм хэмжээнээсээ үхэн хатан зууралдаж байгаа гэх “Өрнөдийн холбоотнуудыг” шүүмжлэв.
Украин дахь хэрэг явдал
Украины хямралыг зохицуулах улс төр-дипломат үйл ажиллагаанд Орос нээлттэй. “Гэхдээ 2022 оны дөрөвдүгээр сард энхий хэлэлцээрийг бид биш тэд зогсоосон юм” гэж тэр нийтлэлд сануулжээ.
Геополитикийн үүссэн бодит байдлыг тооцон үзсэн бодит яриа хэлцэлд хэрхэн бэлэн байгаагаас ирээдүйн энхийн хэлэлцээр холбоотойг тэр хэллээ.
“Украинд өрнөж буй хэрэг явдал түүний урьдатгал, шалгааныг ойлгон хандаж байгаад нь “зохицуулалтад үр дүнтэй үүрэг гүйцэтгэхэд” Бээжинбэлэн байгаад тэр Хятадад талархал илэрхийлэв.
Ши Жиньпин Украины хэрэг явдлаар Хятадын барьж буй байр суурийг дахин давтаад өмнө санал болгосон баримтыг санууллаа. Тэр баримт бичиг нь “Украины хямралаас гарах дэлхийн хамтын нийгэмлэгийн санаа бодлыг илэрхийлсэн” юм. Хэрэв талууд тогтвортой аюулгүй байдлын хандлагыг барих юм бол байдлаас гарах арга зам бий гэж тэр хэлжээ.
Хэлэлцээрээс юу хүлээх вэ?
Путины бичснээр, Орос хийгдэх хэлэлцээрт их найдлага тавьж, Ши Жиньпины айлчлалт хоёр талын хамтын цогц ажиллагаанд шинэ хүчтэй лугшилт өгнө гэж найдаж байна.
Ши Жиньпин тэмдэглэснээр, түүний айлчлал найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэсэн байв. “Ерөнхийлөгч Владимир Путины хамт Хятад-Оросын харилцаа, стратегийн харилцаанд шинэ ирээдүйг нээх төлөвлөгөөг төсөвлөн тогтооход би бэлэн байна хэмээн Ши Жиньпин айлчлалынхаа өмнө онцлон тэмдэглэжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар хоёр хоногийн албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Москвад хүрэлцэн ирж байна.
М.ЦОГТ