"Нөхөгдөөгүй хохирол"-оос болж АНУ-ын банкнуудын дансанд нь бичэгдсэн байгаа хөрөнгө $2 их наяд доллараар буурсан гэж Daily Mail сонин мэдээлжээ.
Сонины материалд өгүүлснээр, АНУ-ын Холбооны Нөөцийн Системийн (ХНС) бодлогын хүүг нэмэгдүүлэх түрэмгий бодлогын улмаас банкнуудын хөрөнгийн мэдэгдэхүйц хувийг эзлэх улсын сангийн үнэт цаасны үнэ унасан байна. Магадгүй үүнтэй холбоотойгоор даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид хөрөнгөө татахад хүрсэн бололтой.
Хэрэв даатгалгүй хадгаламж эзэмшигчдийн тал хувь нь мөнгөө гаргалаа гэхэд л даатгалтай хадгаламж бүхий 190 орчим банкуудын үйлчлүүлэгчид $300 тэрбум хүртэлх хэмжээний хохирол үзэхээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
"Ерөнхийдөө банкуудын активын үнэлгээ эрс буурсан нь АНУ-ын банкны систем нь даатгалгүй хадгаламж эзэмшигчдийн зугталтад бэлэн биш, ихээхэн эрсдэлтэйг харууллаа" гэж хэвлэл дүгнэжээ.
М.ЦОГТ