АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхмын хоёр намын хамтарсан төлөөлөгчид лхагва гаригт Тайваньд хүрэлцэн ирсэн тухай арлын мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.
Эх газрын Хятад өөрийн нутаг гэж тууштай хэлж ирсэн аралд бүгд найрамдахчууд болох Кен Кэлверт, Майк Гарсиа (Калифорни), Том Коул (Оклахома), Дэйв Жойс (Огайо), Стив Вомак (Арканзас), мөн ардчилсан намын Эд Кейз (Гавайи) нар хүрэлцэн ирснийг мэдээнд онцлов.
Төлөөлөгчдийн айлчлал хоёр хоног үргэлжлэх ба энэ үеэр тэд Тайванийн захиргааны тэргүүн Цай Инвэнь, арлын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Гу Лисюнь, гадаад бодлогын албаны тэргүүн Жозеф У нартай уулзан хоёр талын харилцааны асуудал, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллаа, эдийн засгийн тухай ярилцах гэнэ.
Тайванийг тойрсон асуудал өнгөрсөн жилийн наймдугаар сард Төлөөлөгчдийн танхмын тэр үеийн спикер Нэнси Пелоси аралд айлчилсны дараа ихээхэн хурцатсан юм.
М.ЦОГТ