Дэлхийн хотуудын амьралын чанарын тухай даяарчлалын “хотуудын гэмт хэргийн индекс” мэдээгээ Сербийн Numbeo сүлжээ шинэчлэн танилцуулж байна.
Numbeo сүлжээний шинжээчид хотуудын гэмт хэргийг төвшинг 20 оноог хамгийн бага үзүүлэлт, 20-40 хүртэл бага; 40-60 дунд зэргийн, 60-80 хүртэлөндөр төвшин гэж гаргасан байна.
Судалгаанд таван тивийн 416 хотын үзүүлэлтийг 11-83 оноо өгөн гаргахад Венесуэлийн нийслэл Каракас (83,6 оноо) гэмт хэргийн лидер болжээ. Мөн хамгийн аюултай топ 10 хотын тоонд Претория, Дурбан, Йоханнесбург (ӨАБНУ), Рио-де-Жанейро, Форталеза, Натал (Бразили), Порт-Морсби (Папуа-Шинэ Гвинея), Сан-Педро-Сула (Гондурас), Кабул (Афганистан) багтлаа.
Европ тивд Британийн Брэдфорд, францын Марсель, Италийн Каталонич, Ницца, Неаполь, Бирмингем хотууд хамгийн аюултай гэжээ.
Америк тивийн хувьд хамгийн аюултай нь Балтимор (АНУ), Росарио (Аргентина), Порт-оф-Спейн (Тринидад ба Тобаго) хотууд болж байна.
Мөн Дамаск (Сири), Манила (Филиппин), Алма-Ата (Казахстан), Дакка (Бангладеш), Куала-Лумпур (Малайзия), Мальдивын Мале энэтхэгийн Дели и Газиабад орлоо. Африкт болохоор Өмнөд Африкийн том хотуулаас гадна Виндхук (Намиби), нигерийн Лагос, ливийн Триполи, Хараре (Зимбабве), Найроби (Кени) аюултайд тооцогджээ.
Хамгийн аюул багатай улс орнууд бүгд Азийнх бөгөөд Абу-Даби (АНЭ), Доха (Катар), Тайбей (Хятад) хамгийн аюул багатай хотууд болжээ.
М.ЦОГТ