Польшид хүн ам зүйн ноцтой хямрал үүсч, энэ нь үндэсний эдийн засгийн асуудалд хүчтэй аюулын дохио болж байна гэж Rzeczpospolita сонин бичжээ.
Тус улсын санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Славомир Дудекийн ярьснаар, Польш хүн ам зүйн хямралд байгаа гэнэ. Учир нь сүүлийн 10 жилд хүн амын тоо нь хоёр саяар буурчээ. 2055 он гэхэд ажиллах хүчин тэтгэвэрийнхний тоо тэнцэх ба улсын өр нь ДНБ-ний 140 хувь хүртэл өснө гэдгийг хэлсэн байна.
Тэрээр "Энэ хямралын солирын замыг бага зэрэг өөрчилж болно. Гэхдээ тэр нь заавал бидэнд цохилт болно" гэж хэлжээ.
Сонины мэдээгээр, 2020 онд 24-64 насны ажил эрхлэгч100 хүнд 38,2 хувь нь тэтгэвэр авч ноогдож байсан ба тэр үзүүлэлт нь 2025 онд 45,6%, 2030 онд 50% хүртэл өсөх гэнэ.
М.ЦОГТ