АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены нийгмийн дэмжлэгийн төвшин зураадугаар сараас хойш хамгийн өндөр буюу 42 хувьд хүрчээ.
Судалгааг Ipsos компани болон Reuters агентлагтай хамтран явуулсан байна.
Байдены дэмжлэг Ерөнхийлөгч болсон анхны өдрөөс нь унаж байсан гэхэд болно. Өнгөрсөн оны арав ба зургаадугаар сард дэмжлэг нь дөнгөж 36 хувьтай байлаа. Түүнээс хойш бага зэргээр өссөөр энэ долоо хоногт 42 хүрч, өмнөх сараас нэг шатаар дээшлэв. Чансааны энэ өсөлт нь АНУ-д хэрэглээний үнийн өсөлтийн хувь удаашран 12 сарын дотор 6,4 хувь болсонтой холбоотой гэж судлаачид онцолжээ.
Гэсэн ч Байдены чансаа нь түүхэн хэмжилтээр хамгийн бага хэвээр байна. Учир нь Байден шиг ийм бага дэмжлэг дор Дональд Трамп Ерөнхийлөгчийн ихэнх хугацаагаа өнгөрөөсөн юм.
Байден хэрхэн албан үүргээ гүйцэтгэж байгаад Америкчуудын 65 хувь нь сэтгэл дундуур байгааг өмнөх чансаанд өгүүлж байв.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)