Украин хоёрдугаар сард тулалдаанд 11 мянга гаруй хүнээ алдсан нь өмнөх сарын хохирлоос 40 хувиар илүүтэй байна хэмээн ОБХ-ын сайд Сергей Шойгу ЗХ-ний удирдлагатай хийсэн зөвөлгөөн дээр мэдэгджээ.
Харин Украины талаас энэ жил хохирлоо албан ёсоор зарлаагүй байна.
Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр буцашгүй хохирлоо 13 мянга гэж хэлж байв.
Ойрхи Дорнодын хэвлэлээр Израилийн "Моссад" тагнуулын албаны мэдээнээс иш татан хоёрдугаар сард бичихдээ, үрэгдэгсэд, шархдсан, олзлогдсон цэргийн тоо 400 мянга хүрсэн гэсэн юм.
Харин Америкийн CNN телевиз Украины хохирлыг 600 мянган хүн гэж мэдээлсэн байна.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)