Туркийн газар хөдлөлтийн эдийн засгийн хохирол нь $100 тэрбумаас давсан тухай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Турк дэх байнгын төлөөлөгч Луиза Винтон мэдэгджээ.
Луиза Винтоны хэлснээр, үнэлгээ нь үргэлжилж байгаа ба түүнийг гуравдугаар сарын 16-нд Брюссельд хийгдэх ЕХ-ны доноруудын бага хурлын өмнө бүрэн гаргах гэнэ.
Тэрээр "Хохирлын хэмжээ $100 тэрбум доллараас давсан нь одоо тодорхой болсон" хэмээн Женевт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлжээ.
Түүнд байгаа мэдээллээр, газар хөдлөлтөөр нийт 600 мянга гаруй орон сууц, оффис байрлаж байсан 200 мянга гаруй байшин сүйрчээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гуравдугаар сарын 6-нд Засгийн газрын хуралдаан дээр газар хөдлөлтийн улмаас 46,104 хүн амь үрэгдэж, 230 мянган байр сууц ноцтойгоор эвдэрсэн гэж хэлжээ.
М.ЦОГТ