Францын хойд нутгийн Сашо коммун дахь автомашины Stellantis үйлдвэрийн газарт дөч гаруй машин шатаасан тухай France Press мэдээлжээ.
Хоёрдугаар сарын 12-ны үүрээр (орон нутгийн цагаар 04:30) үйлдвэрийн агуулахад гадны хүн нэвтэрснийг үйлдвэрийн хамгаалалтынхан мэдсэн байна. Манаач нэг хүнийг харсан ч тэр зугтаж чаджээ.
"Ганц эсвэл хэд хэдэн хорлон сүйтгэгчид ямар зорилгоор нэвтэрсэн байсныг бид мэдэхгүй" гэж Stellantis үйлдвэрийн газраас мэдэгдээд "Гал тавьсан нь анхаарал саринуулах гэсэн үйлдэл. Гэхдээ санаатайгаар гал тавьсан гэдэгт бид итгэлтэй байгаа" гэжээ.
Галд 52 авто өртөж 42 нь бүрэн шатжээ. Эдгээр машинууд нь Peugeot 3008 ба 5008 загварынх бөгөөд дөнгөж үйлдвэрийн дамжлагаас гараад байжээ. Машинууд дор нь зогсож байсан нарны зай нь бас шатан галын тархалтад нөлөөлсөн байна.
Үүний өмнө хятадын Chery машиныг тээвэрлэж явсан усан онгоцонд гал гарч машинуудыг гэмтээсэн байв. Хятад машинтай хөлөг онгоц Өмнөд Солонгосоос Вьетнамыг зорин нэгдүгээр сарын 28-нд замдаа гарсан байсан юм.
М.ЦОГТ