Уламжлалт хичээлийг видео тоглоомын сургалттай хослуулсан Японы анхны цахим спортын ахлах сургууль нь мэргэжлийн тоглоомчдын дэлхийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах зорилготойгоор өнгөрсөн жил Токиод нээгджээ.
Гэвч сурган хүмүүжүүлэгчид энэхүү загвар сургуулийн илүү үнэ цэнэтэй зүйлд бүдэрсэн гэдэгт итгэж байна. Учир нь байнгын хоцрогдолтой сурагчдыг сургуульд нь эргүүлэн авахыг илүүд үзэж байгаа юм.
1990-ээд оны эхэн үеэс эхлэн Японд "Сургуульд завсардах" нь сэтгэлийн түгшүүр, дээрэлхэхтэй холбоотой гэсэн судалгаа гарсан бөгөөд сүүлийн жилүүдэд энэ асуудал улам бүр нэмэгдсээр байна.
Энэхүү байнгын саад тотгорыг жигдрүүлэхийн тулд сурган хүмүүжүүлэгчид зайн сургалт зэрэг янз бүрийн аргуудыг туршиж үзсэн бол бухимдсан эцэг эхчүүд хувийн сургуулиуд руу ханджээ. Харин E-Sports ахлах сургуулийн сурагчид ямартай ч сургуульдаа орж, хичээлээ хийх замаа олсон.
Сургуулийн философи нь сурагчдыг тоглоомоор татаж, дараа нь тэдэнд "Сургуульд ирэх нь үнэхээр хөгжилтэй, таны ирээдүйд үнэхээр хэрэгтэй" гэдгийг харуулах явдал юм гэж тус сургуулийн захирал хэлжээ.
Б.Бүжлхамаа