Афганистанд хүмүүнлэгийн хямралд нэрвэгдээд байгаа олон сая хүнийг зовоосон, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд болж байгаагүй хамгийн ширүүн өвөл болж байна гэжээ.
Даваа гаригийн байдлаар 200 гаруй хүн осгож үхэж, 225 мянга гаруй толгой мал хорогдсон байна. Эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтнүүд хэт хүйтний улмаас өвчлөл ихтэй байгаа тул хоол тэжээлийн дутагдал, өвчлөл, эмчлүүлээгүй бэртэл гэмтэл зэргээс үүдсэн нас баралтыг тооцоогүй байна.
Афганистан олон арван жилийн турш байгалийн гамшиг, эдийн засгийн цөхрөлийг туулж ирсэн ч энэ өвөл маш хүнд хэцүү цаг үеийг бүүрч хатууруулж байна.
Арванхоёрдугаар сарын сүүлээр Талибаны засаг захиргаа эмэгтэйчүүдийг орон нутгийн болон олон улсын тусламжийн байгууллагад ажиллахыг хориглож, олон хүн үйл ажиллагаагаа түр зогсоож, тусламжид найдсан олон нийтийн амьдралын шугамыг тасалсан.
Барууны цэргүүд 2021 оны наймдугаар сард Афганистанаас гарсны дараа хориг арга хэмжээ нь банкны салбарыг сүйрүүлж, хүнсний үнэ өсч, эмнэлгүүд хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүдээр дүүрсэн байна.
Өнөөдөр тус улсын 40 сая хүн амын тал орчим хувь нь амь насанд аюул учруулж болзошгүй хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарч байна.
Б.Бүжлхамаа