Их Британи, Европын холбоо Brexit-ийн хамгийн хүнд цэгийн нэг болох Умард Ирландын худалдааны статусын талаар тохиролцоонд хүрэв. Энэхүү хэлэлцээр нь Их Британи, ЕХ-ны хооронд болзошгүй худалдааны дайнаас сэргийлж, Brexit-ээс хойш хурцадсан хоёр талын харилцааг жигдрүүлнэ.
Виндзорын хүрээ гэгддэг хэлэлцээрийг Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак болон Европын Комиссын ерөнхийлөгч Урсула Фон дер Лейен нар долоо хоног үргэлжилсэн нууц хэлэлцээний дараа зарласан байна.
Хойд Ирланд нь 2016 онд ЕХ-ноос гарахаар санал өгсөн Их Британийн нэг хэсэг хэвээр байгаа. Гэвч Ирланд тус холбоонд үлдэж, Хойд Ирланд болон Ирландын хооронд хилийн ээдрээтэй нөхцөл байдал үүссэн юм.
Хэлэлцээнд оролцогчид Ирланд, Хойд Ирланд болон Их Британийн бусад улсын хооронд бараагаа саадгүй зөөвөрлөх арга замыг олох гэж удаан хугацаанд тэмцэж байсан юм. ЕХ-ны албан тушаалтнууд өөрсдийн нээлттэй зах зээлийн бүрэн бүтэн байдалд санаа зовж байсан бөгөөд шашны бүлэглэлийн хүчирхийлэлд удаан хугацаагаар өртсөн бүс нутагт энх тайван тогтворгүй байх талаар санаа зовж байв.
Хэлэлцээрийн дагуу Их Британиас Хойд Ирланд руу бараа бүтээгдэхүүн байнгын шалгалтгүйгээр "ногоон" сувгаар дамжина. Ирландад руу хяналттай "улаан" сувгаар дамжих болно. Энэхүү хэлэлцээр нь аливаа худалдааны маргаанд ЕХ-ны шүүхийн салбарын үүргийг бууруулж магадгүй.
Английн парламент хэлэлцээрийн төлөө санал өгөх шаардлагатай хэвээр байгаа ч сөрөг хүчний Хөдөлмөрийн нам уг хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул энэ хэлэлцээрийг батлах магадлалтай.
Б.Бүжлхамаа