ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холливүүдийн алдарт жүжигчин Стивен Сигалын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Найрамдал одон”-г хүртээжээ.
Тэрээр 2016 онд ОХУ-ын иргэншилтэй болж, Путин өөрийн биеэр паспортыг нь гардуулж өгч байв.
Мөн 2018 онд тус улсын Гадаад хэргийн яам Орос-Америкийн хүмүүнлэгийн элчээр томилж байсан билээ.
Стивен Сигалын тухайд олон жилийн турш Путиний дэмжигч байсаар ирсэн юм.