Хэдэн арван жил нэг хүүхэд бодлогыг баримталж, иргэдийнхээ хүүхэд төрүүлэхийг хязгаарлаж байсан Хятад улс одоо олон хүүхэд төрүүлэх бодлого руу шилжжээ. Эрх баригчид одоо төрөлтийг маш их дэмжиж байна.
Одоо нэг гэр бүлд гурван хүүхэд төрүүлэхийг зөвшөөрч, мөн нэг мужид эмэгтэйчүүд гэрлээгүй байсан ч хүссэнээрээ олон хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн байдаг.
Зарим хотууд эр бэлгийн эсийн хандивыг дэмжиж, татаас өгч байгаа бол зарим нь шинэ эцэг эхэд бэлэн мөнгө өгч байна. Мөн одоо үр шилжүүлэн суулгах гэх мэт төрөлтийн эмчилгээний үндэсний даатгалын хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Тус бодлого нь Хятад улс эдийн засгийн өсөлтөд нь сөргөөр нөлөөлж болзошгүй хумигдаж буй ажиллах хүчнийг зогсоохыг эрмэлзэж байгаа тул тулгарч буй сорилтуудыг онцлон харуулж байна. Гэвч энэхүү арга хэмжээ нь олон нийтийн эргэлзээ, доог тохуу, мэтгэлцээний давалгаанд өртөж байна.
Өнгөрсөн жил 20 мянга орчим залуучуудын дунд явуулсан судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна гэж хариулсан байна.
Хятадын хүн ам 1960-аад оноос хойш анх удаа өнгөрсөн онд багассан. Олон улс орон хүн ам зүйн ижил төстэй сорилтуудтай тулгарсан ч Хятад улс нэг хүүхдийн бодлогоос болж хурдацтай хөгширч буй улс болсон юм.
Б.Бүжлхамаа