Хонконгийн модель, сошиал од Эбби Чой экс нөхөр болон гэр бүлийн гишүүдэд нь зэрлэгээр хөнөөгджээ. Энэхүү хэрэг тус хотыг бүхэлд нь цоцролд оруулсан байна.
Тэгвэл, энэ хэргийн сэжигтнүүд болох хохирогчийн экс нөхөр Алекс Квонг болон Квонгийн ах Энтони, тэдний эцэг эх нарын шүүх хурлын эхний сонсгол өнөөдөр болжээ.
Модель бүсгүй өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Ковлун дүүргээс сураггүй алга болсон аж.
Эрэн сурвалжлах ажлын үеэр буюу энэ бямба гаригт цагдаа нар Тай По дүүргийн захад орших гурван давхар амины орон сууцны ойролцоо газраас хохирогчийн биеийн хэсгүүдийг олоод байсан ба маргааш өдөр нь толгойг дээрх орон сууцаас олсон байна.
Мөн хэргийн газраас мах хэрчигч, цахилгаан хөрөө зэрэг багаж хэрэгслүүд олджээ.
Хохирогч Чой болон түүний экс хадмуудын хооронд маш их хэмжээний мөнгөний маргаан байсан байж болзошгүй тухай Хонконгийн цагдаагийн ахлагч Алан Чун сэтгүүлчдэд мэдээлжээ.