Газар хөдлөлт Туркийн эдийн засагт наад зах нь 84 тэрбум долларын хохирол учрууллаа гэж тус улсын ажил хэрэгч хүмүүсийн эвслийн хүрээний мэдэгдлээс иш татан Bloomberg агентлаг мэдээлжээ.
"Дараалсан хоёр газар хөдлөлт үндэсний эдийн засагт $84 тэрбум долларын буюу ДНБ-ний 10 хувийн хохирол учруулна" гэсэн хүлээлт байгаа гэж эвслийн мэдэгдэлд өгүүлжээ.
Тус байгууллагын үнэлгээгээр, барилга байгууламжийн хохирол $70,8 тэрбум болсноос гадна гамшгийн үр дагавар төсвийн орлогыг $10,4 тэрбумаар буулгажээ.
Харин олон улсын чансааны Fitch агентлаг Туркийн хохирол $4 тэрбум гэсэн байна.
М.ЦОГТ