Air India компани Boeing болон Airbus-аас 470 онгоц захиалсан нь дэлхийн агаарын тээвэр, Энэтхэгийн агаарын тээврийн бизнес өргөжин тэлж буй тахлын дараах сэргэлтийг илэрхийлж байна.
Тус улсын засгийн газар ирэх таван жилийн хугацаанд 80 шинэ нисэх онгоцны буудал барихаар төлөвлөжээ. Боинг компани ирэх хорин жилд тус улсын зорчигч тээврийн урсгал жил бүр долоон хувиар өснө гэж таамаглаж байна.
Энэ хэлцлүүд нь нэг жилийн өмнө Air India компанийн хяналтыг авсан хүчирхэг конгломерат болох Тата группын амбицтай шинэчлэлийн нэг хэсэг юм. Boeing-ээс 220, Airbus-аас 250 тийрэлтэт онгоц худалдаж авахаар төлөвлөж байгаа бөгөөд нийлүүлэлт ирэх оны сүүлээр эхлэх төлөвтэй байна.
"Энэтхэгт төдийгүй хаана ч байсан энэ тоо дээд амжилт тогтоосон. Энэтхэг бол асар том зах зээл бөгөөд өсөх боломж маш их байна" гэж агаарын тээврийн зөвлөх хэлжээ.
Энэхүү үйлдлийн хариуд АНУ Ерөнхийлөгч Байден Боинг захиалсан нь америкчуудын нэг сая гаруй ажлын байрыг дэмжих бөгөөд Энэтхэгтэй хүчтэй харилцаа холбоог илэрхийлнэ гэж хэлсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ч мөн Эйрбастай хийсэн хэлэлцээрийг сайшаасан байна.
Б.Бүжлхамаа