Рианна өнгөрсөн ням гаригийн орой Apple Music Super Bowl хагас цагийн шоуны үеэр шинэ дуугаа танилцуулаагүй ч дахин хөл хүнд болсноо танилцууллаа.
Дуучин маань тайзан дээр хоёр дахь хүүхдээ тээж байхдаа хамгийн хит дуунуудаа дуулсан юм.
Рианна Аризонагийн Глендейл хотод хөвөгч тайзан дээр нялх хүүхдийнхээ бөмбөрцгийг харуулсан улаан костюм өмсөн тоглолтоо нээснээр жирэмсэн болсон тухай цахим яриа эхэлсэн юм.
Өнгөрсөн тавдугаар сард Рианна реппер A$AP Rocky-тай анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.
Дуучин бүсгүй хагас цагийн шоуныхаа бэлтгэлд оролцох үеэрээ өгсөн ярилцлагандаа эх хүний тухай ярьж, ээж болсноор юу ч хийж чадах юм шиг мэдрэмж төрүүлсэн хэмээн ярьж байжээ.
"Чамайг ээж болоход ертөнцийг чи авч явах юм шиг тийм мэдрэмж төрдөг" гэж хөгжмийн салбарын фигури, энтрепренёр хэлжээ.
Б.Бүжлхамаа