Олон улсын чансааны Moody’sагентлаг Украины чансааг нилээдгүй буулгажээ. Энэ тогтоосон чансаа нь тус орны эдийн засаг нь дефолтын өмнөх эсвэл дефолтод орсныг заадаг үзүүлэлт гэнэ.
Киевт тогтоосон чансаанаас ганцхан С ангилал л доогуур байгаа ба тэр нь хөрөнгө оруулагч нар үндсэн хэмжээ болон түүний хүүг авч чадахгүй боллоо гэсэн үг юм байна.
Moody’s агентлагийн шинжээчид баруунаас Украины эдийн засгийг тасралтгүй дэмжиж байгаа ч эдийн засаг нь тогтворгүй, улсын өр нь өсч байна гэлээ.
АНУ ба Европын олон тэрбумын тусламж нь байдлыг өөрчилж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь дайн болон Украинд газар авсан асар их авлига гэж шинжээчид хэлжээ.
Эдийн засгийн байдал нь улам доройтож байгаа учраас тус агентлаг чансааг бууруулах боломжтойг хэлж сануулжээ.
М.ЦОГТ