ОХУ-аас Украинд руу түрэмгийлж эхлээд хэдийн бүтэн жил өнгөрчээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон Польшид айлчлах гэж байна. Тэрээр Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай уулзаж, Украин болон НАТО-г дэмжих хамтын ажиллагааны талаар ярилцах юм. Мөн ОХУ-ын түрэмгийллийн нэг жилийн ойн өмнө үг хэлэх болно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдээлжээ.
Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд хэлэхдээ, "Байден бүтэн жилийн турш Украиныг дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийн шийдвэр, эв нэгдлийн ач холбогдлын талаар ярихыг хүсч байна" гэсэн юм.
Олон улсын зарим судлаачид энэхүү уулзалтанд Украины ерөнхийлөгч оролцох магадлал өндөр байгааг онцолжээ.