x

Газар хөдлөлтийн дараа Турк гурван метраар хөдөлсөн байна. Дараа нь Крым үү?

Хойг хаашаа яагаад “хөвөх” магадлалыг физик-математикийн ШУ-ны доктор ийн тайлбарлав.

Турк, Сирийн хил дээр болсон хоёрдугаар сарын 6-ны газар хөдлөлт түүхэнд хамгийн их сүйрэо учруулсан гамшгуудын нэг гэж бичигдэнэ. Сүүлчийн мэдээгээр Туркт 20000 гаруй, Сирид 1300 гаруй хүн амиа алдаад байна.

Сейсмологчид ярих нь газар хөдлөлтөөс Арабын литосерын хавтан баруун өмнө чиглэлд Анаийн хавтан руу дөхлөө гэж байна.

"Сири, Турк хоёр  3–5 метраар хөдөлсөн" хэмээн нэг ярилцлагадаа, Италийн Геофизик, галт уулын судлалын Ерөнхийлөгч Карло Дольони хэлээд хиймэл дагуулын ажиглалт илүү нарийн мэдээлэл өгнө гэжээ.

Харин Оросын ШУА-ын газар дэлхийн хүрээлэнгийн инженерын сейсмологийн ба сейсмо үнэлгээний албаны дэд захирал Рубен Татевосян "Бүхэл бүтэн орны байдал өөрчлөгдсөн тухай энд хэлэгдээгүй. Харин Турк хэдэн арван секундын дотор 150 километрын газрын хагалбарын дагуу хөдөлсөн тухай хэлэгдэж байгаа юм" хэмээн тайлбарлав.

Сануулахад, Турк-Сирийн газар хөдлөлтийн магнитуд нь 7,4 балл байсан. Түүний цуурай олон газруудад тухайлбал, Альп-Гималайн сейсмологийн бүсэд багтдаг Крымд хүрч мэдрэгджээ. Эрдэмтэд энэ гамшгийн дараа хойг эрсдлийн бүсэд тодорхой хэмжээгээр орсон гэж сануулж байна.

"Крым ба Турк Хойд Анатолийн тектоникийн хагалбараар тусгаарагдсан байгаа. Туркийн газар хөдлөлт нь Арабын тектоник хавтангийн Зүүн Анатолийн хагалбар дээр гарчээ" гэж Крымын астрофизикийн обсерваторын шинжлэх ухааны ажиллаггааны дэд захирал Александр Вольвач хэлэв.

Урт хугацаа, их магнитуд нь энэ бүсэд хүчний шинэ тэнцвэрийг гаргасан байж магадгүй. Африк, Еврази ба Арабын хавтангууд хоорондоо холбоотой учраас хаа нэгэнд нь хүчний тэнцэр алдах нь нөгөөд нь нөлөөлнө.

Эрдэмтэн Вольвачийн хэлснээр, Крымын хойг нь тектоник хавтангуудын хөдөлгөөний улмаас урсгалын дагуу хөвөж яваа мэт. Олон жилийн өмнөөс хойг жилдээ дөрвөн сантиметраар зүүн хойд зүг рүү хөдөлдөг нь тогтоогдсон байгаа. Туркийн газар хөдлөлт тэр хэмжээг өөрчилсөн байх магадлалтай. Үүнийг тогтоохоор бид ажиллаж байна гэж хэлжээ. 

Нэг тив нэг далай: 300 сая жилийн дараа дэлхий ямар байх вэ?

Номхон далай алга болоод оронд нь Энэтхэг-Атлантын далай гарч ирнэ. Бүх тивүүд нийлээд Амази гэсэн нэртэй ганцхан тив болно. Ийм дүгнэлтийг Австрали, Хятадын эрдэмтэд хийжээ. Гэхдээ ийм болтол нь наад захдаа 280 сая жил хүлээх хэрэгтэй болно. Тэдний саяхны энэ судалгаа National Science Review сэтгүүлд хэвлэгджээ.

Дэлхийн тивүүд 600 сая тутам нийлэн нэг тив болдгийг аль эртнээс мэджээ. Жишээлбэл тийм тив нь эртний Пангея байсан юм. Ойрын дахин нийлэлт хүртэл 300 хүрэхгүй сая жил үлджээ. Геологийн хэмжигдэхүүнээр...

Шинэ супер тивийг Амази гэсэн болзолт нэрээр нэрлэжээ. Номхон далайг гатлан нийлэх Америк, Ази хоёрын нэрний дагуу Амази гэсэн болзолт нэрийг гаргажээ. Энэ нийлэлтэд Азид хамгийн түрүүнд нийлэх Австрали чухал үүрэгтэй бөгөөд тектоник хавтангуудыг нийлүүлэх нэг ёсны “цоож” нь байх юм.

Дэлхийн томоохон далайн хувь тавилан гашуудалтай. Дэлхийн хамгийн их ус бүхий далайг шуургагүй байснаас Номхон далай гэж Магеллан нэрлэсэн байдаг. Одоо энэ далай жил тутам 10 сантиметраа алдаж байна. Түүнийг хоёр талаас нь Америк, Ази хоёр шахаж байна.

Зургийн доод талд гурван зуун сай жилийн дараа ямар болох гурван хувилбар зурагджээ. Тивүүд нийлсэн тохиолдол бүх далай тэнгис нэгэн супер далайг үүсгэнэ гэж Хятад, Австралийн эрдэмтэд үзэж байна.

Хэрэв одоо олон орнуудад живэх аюул нүүрлээд байгаа бол 300 сая жилийн дараа байдал өөрөөр эргэн далайн төвшин мэдэгдэхүйцээр буурна. Ганцхан тивд хуурайшилт ихтэй. Өдрийн хэмийн хүчтэй савчилт бий болох гэнэ.

М.ЦОГТ

Эх сурвалж: Кертиний их сургуулийн сэтгүүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top