Хойд Солонгос шинэ хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужинг үзүүллээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү шинэ пуужин нь хөөргөхөд хялбар, илрүүлэхэд хэцүү аж.
Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд энэ долоо хоногт Пхеньянд болсон цэргийн жагсаалын гэрэл зургуудыг нийтэлсэн бөгөөд үүнд 15-аас доошгүй ICBM буюу ICBM загвар оролцсон нь өмнөх цэргийн парадаас илүү байв.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар харуулсан шинэ пуужин нь загвар байсан байж магадгүй ч Умардын тал пуужингийн бодит туршилтыг үргэлжлүүлэхээсээ өмнө ихэвчлэн загваруудыг харуулдаг байна.
БНАСАУ-ын өнөөг хүртэл туршсан гурван ICBM бүгд шингэн түлшинд тулгуурласан бөгөөд энэ нь пуужин хөөргөхөөс өмнө шингэн түлш цэнэглэхэд хэдэн цаг зарцуулдаг тул урьдчилан сэргийлэх цохилт өгөхөд хялбар болгосон гэж шинжээчид үзэж байна.
Б.Бүжлхамаа
Сэтгэгдэл (1)