Ираны эрх баригчид жагсаал цуглаан ид өрнөж байхад гудамжинд бүжиглэж буй бичлэгээ нийтэлсэн залуу хосуудад таван жилийн хорих ял оноолоо.
Иран залуу хосууд Тегеран хотын төвд байрлах Азади цамхагийн өмнө бүжиглэж хамтдаа инээмсэглэж, эрэгтэй нь эмэгтэйгээ гартаа эргүүлэн, агаарт өргөхөд эмэгтэйн сул задалсан үс нь арагшаа урсаж байгаа жаргалтай бичлэг олон нийтийн сүлжээнд ил цацагдсан.
22 настай Махса Амини цагдаа нарын гарт амиа алдсанаас хойш Иранд өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөснөөс хойш долоо хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын эхээр уг бичлэгийг интернетэд нийтэлсэн байна. Үүний дараа хэдэн сарын хугацаанд засгийн газар олон мянган хүнийг баривчилж, олон нийтэд цаазлах кампанит ажил явуулснаар эдгээр эсэргүүцлийн жагсаал улам хүчтэй болсон.
Хосууд болох 21 настай Астияж Хагиги, 22 настай Амир Мохаммад Ахмади нар одоо тус улсын шүүх эрх мэдлийн хяналтад байдаг Мизан агентлагийн мэдээлснээр "үндэсний аюулгүй байдлын эсрэг тохиролцоонд хүрсэн, Байгууллагын эсрэг суртал ухуулга хийсэн" гэх үндэслэлээр тус бүр таван жилийн хорих ял оноожээ.
Тус агентлагийн мэдээлснээр хосууд өөрсдийн Instagram хаягаа "хүмүүсийг үймээн самуунд оролцохыг уриалан дуудсан" гэж эсэргүүцлийн жагсаалын талаар дурьдаж, "хорлонтой үйлдлээсээ сэргийлэх" сэрэмжлүүлгийг үл тоомсорлон арваннэгдүгээр сарын 1-нд цагдаа нар баривчилсан гэж мэдэгджээ.
Б.Бүжлхамаа