Газар хөдлөлтийн улмаас Туркийн өмнөд хэсгийн Искендерун хотын боомтод гарсан түймрийг унтрааж чадахгүй байна. Тэнд контейнерүүд шатаж байгаа ба даваа гаригт эхэлсэн түймрийн талбай эрс нэмэгдсэн гэж Оросын NTV телевиз дамжуулав.
Далайн тээврийн контейнерүүдийн ачихаар түр хураасан байсан нь газар хөдлөлтийн улмаас нуран доторх шатах, тэсрэх зүйлд нь гал гарсан байв. Галын талбай нэмэгдсэнээс гадна үе үе хүчтэй дэлбэрэлт гарч галыг унтраахад хүндрэл учруулж байна.
Галын талбай нь хэдэн зуун кв.м болсон ба энэ талбай бүрэн шатах магадлалтай болжээ. Гал унтраахаар Оросоос Бе-200 онгоц хүрэлцэн очжээ.
М.ЦОГТ